Европын холбооны 28 улсын төрийн тэргүүнүүд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригыг дахин зургаан сараар сунгахыг дэмжлээ. Энэ талаар Европын холбооны зөвлөлийн дарга Доналд Таск пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Европын холбооны зөвлөлийн төлөөлөгчид хууль ёсны шийдвэрээ энэ сарын сүүлээр гаргана. Тус шийдвэр Европын холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хэрэгжиж эхлэх гэнэ.
Оросын иргэдэд үйлчлэх визний хязгаарлалт ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
Доналд Таск, “ОХУ Минскийн гэрээний заалтуудыг бүрэн биелүүлэхгүй байгаа учир Оросын эсрэг тогтоосон эдийн засгийн хоригийг Европын холбоо сунгаж байна.” хэмээн мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Европын холбооны удирдагчид батлан хамгаалахын салбарт хамтарч, цахим орчныг хэт даврагсдын агуулга бүхий контентоос ангижруулах талаар ярилцжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нар Европын холбооны удирдагчдад ОХУ-ын эсрэг хоригийг сунгахыг санал болгосон юм.
Одоогийн байдлаар Европын холбооны ОХУ-ын эсрэг гаргасан эдийн засгийн хоригт Оросын газрын тос, батлан хамгаалах, санхүүгийн хэд хэдэн компани багтаж байна. Хориг ирэх сар 31-нд дуусгавар болох ёстой байв. Европын холбооноос гаргасан шийдвэрээр 2018 оны нэгдүгээр сарын 21 хүртэл үргэлжлэхээр боллоо.
Үүнээс гадна Оросын иргэдэд үйлчлэх визний хязгаарлалт ирэх есдүгээр сар хүртэл, Крымийн хойгтой холбоотой хориг арга хэмжээнүүд 2018 оны зургаадугаар сарын 23 хүртэл үргэлжилнэ.