“Сүү” ХК-ийн Хөрөнгийн биржээр дамжуулан “Сүү” бонд гарган, хөрөнгийн захаас хөрөнгө босгох боллоо.
- Тус компанийн хувьцаагаар баталгаажсан,
- Зургаан тэрбум төгрөгийн үнийн дүнтэй,
- 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй,
- Нэг жилийн хугацаатай,
- Жилийн 17.5 хувийн хүүтэй,
- Хугацааны эцэст нэрлэсэн үнийг хүүгийн хамтаар эргэн төлнө.
Бондыг Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалахыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрчээ.
Бондын үндсэн андеррайтераар Голомт Капитал үнэт цаасны компани (ҮЦК), туслах андеррайтераар Тэнгэр Капитал ҮЦК, Ард Капитал Групп ҮЦК ажиллаж байна.
Үнэт цаасны захиалгыг энэ сарын 29 хүртэл авч, анхдагч зах зээлийн арилжааг явуулах юм. Өнөөдөр болон энэ сарын 27-нд 11:00-16:00 цагийн хооронд "Сүү" бонд-ыг танилцуулах өдөрлөг Монголын хөрөнгийн биржид болох юм. Тус өдөрлөгөөр 6 тэрбум төгрөгөөр чухам ямөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээ дэлгэрэнгүй танилцуулна.
Дашрамд хэлэхэд Засгийн газрын үнэт цаасны нэг жилийн хүү 12-15 хувийн хооронд хэлбэлзэж байна.