“MSC media”-гийн бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино ОХУ-ын “MIFF Москвагийн олон улсын кино наадам”-ын уралдаант бүсэд шалгарсан байна. “Явуулын хүн” киноны нээлт Москвад зургаадугаар сарын 24-нд “Октябрь” теарт болно. Тус киноны найруулагчаар Д.Баярсайхан, продюсероор О.Урантуяа нар ажиллаж, гол дүрд нь Н.Ялалт, А.Баярцэцэг, А.Алтантөр нар тогложээ.
Энэ кинонд арав гаруй жил нутагтаа очоогүй залуу аавынхаа бие муу байгааг дуулаад нутгийн зүг жолоо залсан ч оройтжээ.
Хөл хөөр ихтэй нутгийн сайхан төрх гундаж, хүн ардын хөл татарч нутаг нь эзгүйрчээ.
Аавынх нь оронд аав болсон ахыгаа ирэхэд бэр гуйлгана гэсэн дүүгийн итгэл талаар болж, хайртай бүсгүй нь ахад нь сэтгэл алдарсан тухай өгүүлэх юм.
Энэхүү киногоор залуус унаган нутгаа орхин хот руу нүүдэлчин ахуй соёлыг хэн тээж өвлүүлэх талаар, үрээ хүлээсэн эцэг эх, нөхрөө харуулдсан эхнэр, аавыгаа санах багачуудын талаар өгүүлнэ.
Мөн мал даган амьдрах монголчуудын уламжлалт нүүдэлчин ахуй соёл хөгжил дэвшилд шахагдаж байгаа тухай эгэл амьдралыг уран сайхны аргаар дүрслэн харуулжээ.