Тесла компанийн удаан хүлээлгэж буй Model 3 загвар үнийн хувьд ч, үзүүлэлтийн хувьд ч тун хангалттай. Бүтэн цэнэглээд 300 гаруй километр зам туулж чаддаг, өөрийгөө жолоодох систем бүхий энэ загвар 35 мянган ам. долларын үнэтэй худалдаанд гарна.
Гэвч Хятадын иргэдэд нэг асуудал бий. Импортын машины татвар нь 25 хувь байдаг болохоор тэд Теслагийн санал болгох үнээр цахилгаан хөдөлгүүртэй, өөрийгөө жолооддог машин авч чадахгүй.
Нөгөө талаас Хятад улс Теслагийн хувьд том зах зээл юм. Тиймээс Элон Маск Шанхайд өөрсдийн үйлдвэрийг барихаар эрх баригчидтай уулзаж эхэлжээ.
Тэрээр анх 2015 оны аравдугаар сард Хятадад үйлдвэр байгуулах тухай ярьж, Хятадын худалдан авагчдад боломжийн үнэ санал болгоно гэж байсан юм.
Гэхдээ Хятадад үйлдвэрээ барина гэдэг хялбар зүйл биш. Юун түрүүнд дотоодын компанитай гэрээ байгуулах ёстой. Учир нь Хятад улсад гаднын автомашин үйлдвэрлэгч дангаараа үйлдвэр ажиллуулж болохгүй.
Одоогийн байдлаар Тесла ямар компанитай хамтран ажиллах тухай мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд ямар ч байсан дотоодод үйлдвэрлэснээр Хятадын хэрэглэгчдэд илүү хямд үнэ санал болгож чадах юм.