ESPN сайтын мэдээлснээр домогт тоглогч Майкл Жорданы өмсгөл 274 мянган долларт хүрч, дуудлага худалдааны рекорд үнийг тогтоосон байна. Жорданы 1984 оны Лос Анжелесын зуны Олимпод тоглохдоо өмссөн өмсгөлийг дуудлага худалдаагаар зарсан бөгөөд 274 мянган долларын үнээр эзэндээ очжээ.
Өмнө нь Жорданы өмсгөл 173 мянган доллараар зарагдаж байсан нь рекорд үнэ байжээ. 1984 оны Олимпийн наадамд Жордан 21 насандаа Испанийн шигшээ багийн эсрэг 20 оноо авч, баг нь Алтан медаль хүртэж байсан бөгөөд яг тэр тоглолтонд өмссөн өмсгөл нь ийнхүү зарагдсан байна. Дашрамд дурдахад өнгөрөгч 6-р сарын 12-нд Жорданы мөн энэ тоглолтонд өмссөн Конверс брендийн пүүз нь 190 мянган доллараар дуудлага худалдаанд зарагдаж, рекорд тогтоогоод байсан билээ.