Англи-Австралийн хамтарсан компани болох Рио Тинто групп манай улсын өмнөд хэсэгт буюу говьд хайгуул хийхээр болжээ. Хайгуулын талбай нь Оюутолгойн бүсээс гадна оршдог байна.
Рио Тинто групп шууд бус замаар Оюутолгой компанийн 66 хувийг эзэмшдэг. Оюутолгойн 34 хувийг Засгийн газар, 66 хувийг Туркойз хилл ресурс компани тус тус эзэмшдэг. Туркойз хилл ресурсыг Рио Тинто 100 хувь эзэмшдэг юм.
Оюутолгойн бүсээс гадна хайгуулын өрөмдлөг хийнэ гэдгээ Рио Тинтогийн хэвлэлийн төлөлөгч Тони Шаффер Ройтерс агентлагт мэдээлжээ.
Занаду Майнс компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт “Хайгуулын өрөмдлөгийг Оюутолгой, Хармагтайн гол дунд нь хийнэ” гэсэн байна. Хармагтайн ордыг Австралийн Занаду майнс компани эзэмшдэг юм.
Эх сурвалж: reuters.com