Цагдаагийн ерөнхий газраас МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох зөрчлийн материалыг дахин шалгаж шүүхэд буцаан шилжүүлсэн байна.
17.20 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд ажил тарахаас 10 минутын өмнө ирсэн учраас хэргийн товыг хэлэлцэх боломжгүй хэмээжээ.
Тиймээс уг хэргийн тов мягмар гарагт гарна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Харин Цагдаагийн ерөнхий газраас “Энэ нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн бөгөөд энэ тухай хүсэлт, гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, 50 сая вон авсан нь тогтоогдсон тул зөрчлийг шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны зургаадугаар сарын 22-ны өдөр материалыг хүргүүлсэн.
Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай “Захиргааны зөрчлийг нэмж шалгуулахаар даалгавар өгөх тухай” захирамжаар цагдаагийн байгууллагад ирүүлснийг шуурхай биелүүлж, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 10/3772 дугаартай албан бичгээр буцаан хүргүүллээ” гэв.