Урт /өргөн/ өндөр тэнхлэг-4375/2550/2160/2685мм
Багаажны эзлэхүүн-265/585л
Бодит / бүх жин-1700/ 2100кг
Хөдөлгүүр-Бензин L4, 8 клапантай, 1690см3, 61кВт/83мвхв 5000.эрг/мин 129Н•м 4000эрг/мин
Хурд авалт-0-70 км/ц 19с
Дээд хурд 70 км/ц
Шатахуун/ нөөц шатахуун-аи-95/42Л
Шатахуун зарцуулалт:-Холимог 18,8л/100км
Хүч дамжуулах анги-Бүх дугуй хөтлөгчтэй, мТ5
Лада Бронто 1922-00 Марш-1 гэх бүтэн нэрийг нь сонсоод Бронтозавр эсвэл бүр Бронто- зааврынхан гэсэн өхөөрдөм нэр өөрийн эрхгүй санаанд ороод ирлээ. Дараа нь бодох нь ээ энэ нэрэндээ яг л таарчихсан юм уу гэмээр.
Ургамлын аймагт ивээртэй дөрвөн дугуйт динза
Өвсөн тэжээлт Бронтозавр 21 метрийн өндөртэй, 15-20 тонн жинтэй, алхаа нь аянга мэт сонсогддог болохоор палеонтологичид түүнийг “аянган гүрвэл” гэдэг. Манай Бронто ч мөн адил гаднаасаа бусад дөрвөн дугуйтны баг дотроос аль тэртээх мезозойн эринээс өдийг хүртэл амьд үлдсэн хэвлээр явагчийг санагдуулна. Аварга том туурай, газраас их бие хүртэл хагас метр өндөр гэхээр яах аргагүй газар сайгүй явдаг динза мөнөөс мөн дөө. Бүр нарийн ангилбал бартаат зам туулагч овог дотроо хэт бага даралтат хийн өргөгч дугуйтай цас, намгаар явагчид харъяалагдана.
Түүний махбод нь тундр бүс, цасан тал нутаг болохоор бусад төрөл садангууд нь дуртай гэгч нь хялбар туулдаг хатуу хучилттай асфальтан замаар Бронтозаврынхан маань тун болхи, тав тухгүй мөлхөхөөс гадна дөрвөн мөч нь хурдан элэгдэж мууддаг.
ЮРИЙН ГАЛАВЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Бид энэ хавийн хамгийн гайгүйдээ орохоор шавар шавхайтай газар уулзлаа. Бүдүүн тросон дөрөөн дээр гишгээд кабинд ортол салоны засал чимэглэл, бүтцээрээ энгийн Лада 4х4х-аас ч ялгаагүй, бүх юм нь дотно, танил. Харуулын цамхаг шиг өндөрт залрах кабинаараа бусад бартаат зам туулагчаас ялгарна.
Байрнаасаа ямар ч түвэггүй хөдөллөө, араа шилжүүлэхэд асуудал үүссэнгүй. Удирдлага нь их энгийн, ойлгомжтой учраас дасаж барих гэж цаг алдахгүй. Бартаат зам руу гартал явдал нь жигтэйхэн зөөлөн. Жирийн машин тархи толгой хөдөлтөл сэгсчүүлэх тийм замаар, хонхор хотгороор тоосон шинжгүй памбалзаад л гарна. Гэснээс энэ бяцхан Бронтозаврын 40°-ийн өнцгийг шагшин гайхахаас өөр яалтай билээ. Газраас тэнхлэг хүртэл 480 мм, орох өнцөг 65, гарах нь 75.
Элс рүү яваад ортол элс юу ч биш болж таарлаа. Ер нь маршлын хувьд элс, тариалан гийн газар яг л хатуу гадаргуу шиг юм байна. Тэгвэл Бронтозаврыг намагт нам гацаагаад үзэх үү. Дотроо яадаг бол гэсэн айдсаар хоёрдугаар араандаа оруулаад нүдээ аньсан чигээр хаазаллаа. Хөвөөд байгаа юм уу гээд рулиэ дартал жолоо нь шороон замаар явж байгаа юм шиг л зүг чигээ өөрчлөөд байх юм.
Тийм ээ, загас усандаа сэлж, шувуу тэнгэртээ нисч, харин Бронтозавр бартааг туулж байхдаа л жаргалтай юм байна. Танкны гинжнээс дутахааргүй дөрвөн дугуйтай энэ динза хүрээлэн буй орчиндоо ур чадвараа улам их гайхуулж, ямар ч тээнэгэлзэгчийг итгэж сөхөртөл нь давхина. дээрээс нь хэт бага даралттай, уян налархай Autoros X-trim хийн өргөгчийн буянаар өвс бэлчээр гэмтээхгүй, ногоон нугад хор хөнөөлгүй, байгаль орчинд ивээлтэй Бронтозавр болж хувирна.
ОЛДОЖ БОЛОМГҮЙ ОЛДМОЛ
Кольскийн хойгийн тундрт байхдаа гинжин газар явагчаар гүн ховил үүсгэж байсныг саначихлаа. гэтэл хажууд нь ялгаагүй дов гүвээ индүүдээд л гардаг, цас намгаар явагч Бронто харин ч ургамлын аймагт ивээлтэй, байгаль ор чинд хоргүй. Тиймээс Бронто заврыг бартаат замын “чулуужсан олдвор” гэж хамаа намаагүй хэлж болохгүй нь ээ. Харин ч цаг үеээ олсон жинхэнэ оффроуд гүрвэл. Тархсан нутаг-Хойд Уралаас Баруун сибирь, цаашлаад алс дорнод. Тэр хавиар ШТС ховор учраас үйлдвэрийн 42 литрийн баак дээр нэмээд кузов доор 70 литрийн хоёр савтай. 100 км-т 19 литр зарцуулдаг гэхээр нийлбэр 152 литрээр нэлээд хол газар руу нүүдэл суудлаа хийхээр чадалтай.
Ургамлын аймагт ивээлтэй, байгаль орчинд хоргүй
Хаана ч байсан амиа аваад гарчихна. Үүнд нэмэлтээр суурин эсвэл сугалж авдаг урд лебедка, радиаторын хамгаалалт, нэмэлт их гэрэл, хөдөлгүүр халаагуур, кондишн, суудал халаагч, ангийн гэрэл, хүсвэл хэт бага даралтын дугуйтай ачааны чиргүүлтэй ч байж болно. Өнөөгийн байдлаар 50 сая төгрөгний үнэтэй марш хамгийн хямд цас намгаар явагчдаа орох аж.
УДАМШИХ ХУВЬСАЛ
маршид УАЗ-аас нум, мост болон илүү сайжруулсан раам, харин Лада 4х4-өөс хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүндрүүлэгч зэргийг ашиглажээ. Раам дээр нивагийн кузовыг суурилуулсан. Тэгэхээр эхэндээ энгийн бүтэцтэй, хоёр нутагтан байсан Бронтозавр маань хөгжлийнхөө явцад хэвлээр явагч, газар сайгүй явагч болтол хувьсжээ. Эхний загварууд нь асар том дугуйн ачаар яаж ийж байгаад ус нуурыг сэлээд гаталчихдаг байж. гэтэл одооны цас, намгаар явагч нь эволюцын явцад сэлүүрээсээ салж ус гатлах чадвараа алдсан боловч шинэ туурайгаараа ямар ч гадаргуугаар явчихна. Ус руу ороход бие даан явж чадахгүй ч лав живэхгүй.
Энэ дундаас шинэ маршид газар сайгүй явахад маш чухал үүрэгтэй нэг онцлог бий. Саадын төрлөөс хамаараад дугуйн хий даралт өөр байх ёстой. Хөрсөн замаар 0,4 кг/ см3, элсээр 0,3кг/см3, цасан атар газраар 0,15, намагтай тундр 0,1. Хүн төрөлхтөн жилээс жилд үүнийг гар аргаар тохируулдаг байсан бол марш төвлөрсөн дугуй хийлэгч, автоматаар дугуйн даралтыг тааруулж тохируулдаг системтэй болсон. Ийм эрэлт ихтэй, садан төрөл дундаа ганцаараа дөрвөн хөлтөн болохоор нийлүүлэлт нь ч хүссэн хүсээ гүй өсөх биз ээ.