Австраличуудын ихэнх нь Ерөнхийлөгч Дональд Трампыг таашаадаггүйн зэрэгцээ олон улсын асуудалд АНУ хариуцлагатай оролцох чадварт эргэлзэж буй нь шинэхэн судалгаагаар тодорхой боллоо. Гэхдээ тив улсын иргэд АНУ-Австралийн цэргийн холбоог дэмжсэн хэвээр байгаа юм.
Ноён Трамп Австралийн Ерөнхий сайд Малколм Тернбуллтэй утсаар ярилцсан яриагаа бусад улсын төрийн тэргүүнтэй харилцсан “Хамгийн олиггүй яриа” хэмээн дүгнэсний дараа хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгал дунд Lowy хүрээлэн жил тутмын санал асуулга явуулжээ.
Гэхдээ ноён Трампын сонгуулийн ялалт хоёр улсын харилцааг дэмжих австраличуудын байр суурийг өөрчилж чадсангүй. Санал асуулгад оролцсон иргэдийн 77 хувь нь 60 жилийн түүхтэй цэргийн холбоог Австрали улсад чухал хэвээр хэмээн хариулсан нь жилийн өмнөхөөс зургаан хувиар өссөн үзүүлэлт болов.
“Ноён Трампыг үнэлдэг, үл ойшоодог нь чухал бус, гол нь бид хорвоо ертөнцийг байгаагаар нь харна. Бид Трампад итгэдэггүй ч АНУ-д хандах бидний байр суурь түүнээс болж хувирсан зүйлгүй” хэмээн Lowy хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Майкл Фүллилов тайлбарласан юм.
“Энэ оны санал асуулга АН У-тай тогтоосон Австралийн харилцаа нэг Ерөнхийлөгчөөс хавьгүй өргөн утгатайг харуулж өглөө” хэмээн ноён Фүллилов өгүүлж байна.
Австрали нь АНУ-ын ойрын холбоотон, цэргийн тагнуулын мэдээлэл хуваалцдаг “Таван нүд” гэгддэг таван улсын нэг, Ирак дахь цэргийн ажиллагааны цар хүрээгээрээ гуравдугаарт ордог. Гэтэл ноён Трамп дүрвэгсдийг шилжүүлэх Обамагийн үеийн тохиролцоог сөхсөн ноён Тернбуллыг анхны ярианыхаа үеэр зэмлэснээс болоод утсан харилцаа тэр дороо тасарчээ.
Хоёр удирдагч өнгөрсөн сард Нью-Йоркт уулзах үеэр ноён Трамп Австралийг хайрладаг тухайгаа зарлаад, дүрвэгсдийн асуудлаарх тохиролцоог хүндэтгэхээ амалсан. Гэхдээ л Канберрад болсон хандивын арга хэмжээн дээр ноён Тернбулл АНУ-ын Ерөнхийлөгчийг элэглэж буй видео бичлэг өнгөрсөн долоо хоногт тарлаа.
Ноён Трамп Австралид тун ч нэр хүндгүй хэвээр. Тус улсын зургаан иргэн бүрийн нэгэнд АНУ-ын талаар олиггүй сэтгэгдэл төрдөг шалтгаан нь ноён Трамп. Залуу үеийнхний ихэнх (45-аас доош насныхны 70 хувь), эмэгтэйчүүдийн дийлэнх (68 хувь) нь ноён Трампын талаар таагүй сэтгэгдэлтэй.
Жорж В.Бушийн үед буюу 2007 онд австраличуудын 69 хувь нь АНУ-ын талаар таагүй бодол өвөрлөх шалтгаан Ерөнхийлөгч нь гэж хариулж байсантай харьцуулахад Трампын засаг захиргаанд хандах хандлага бас ч гайгүй байгаа юм. Гэхдээ дэлхий нийтэд хамаатай үйлсэд АНУ ухаалаг ажиллаж чадна гэсэн итгэл эрс унажээ. Санал асуулгад оролцогчдын дөнгөж 20 хувь нь АНУ олон улсын асуудалд хариуцлагатай хандана хэмээн хариулсан нь 2011 оны үзүүлэлтээс 20 хувиар буурсан дүн болов.
Цэргийн холбоотон АНУ, худалдааны гол түнш Хятад хоёрын аль нь Австралийн Засгийн газарт чухал вэ гэсэн асуултад санал хуваагдлаа. Санал асуулгад оролцогчдын 43 хувь нь Хятад, 45 хувь нь АНУ хэмээн хариулжээ.
Үүний зэрэгцээ Өмнөд Хятадын тэнгист Бээжингийн оролцоо өргөжиж байгаатай уялдан БНХАУ-ыг цэргийн аюул занал гэж үзэх явдал иргэдийн дунд ихэссэн дүн гарчээ. Насанд хүрсэн австраличуудын бараг тал (46 хувь) нь “Ирэх 20 жилд Хятад улс Австралийн хувьд цэрэг дайны гол аюул занал болж хувирна” хэмээн хариулсан нь 2015 оныхоос долоон хувиар өссөн үзүүлэлт юм.
Жэйми Смит