“Говь” компани үйлдвэр энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 24-нөөс үйлдвэрлэлээ явуулж эхлэх гэж байгаа талаар тус компаниас мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт “Говь” ХК-ийн үйлдвэрийн дээврийн хэсэгт гал гарч, дээврийн хэсгийн талбайн 80 хувь нь галд өртсөн юм. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллага одоогоор тогтоохоор ажиллаж байна.
Үйлдвэрийн түүхий эд, бараа, бүтээгдэхүүн болон тоног, төхөөрөмжид ус нэвчсэн байдалтай байгааг “Говь” компани өмнө нь мэдээлж байсан юм. Нийт 1600 гаруй ажилтантай тус компанийн үйлдвэрт гарсан галын улмаас үйлдвэрлэлийн явц нь тасалдаад байна. Тус компанийн мэдэгдсэнээр галын улмаас учирсан хохирол болон бусад мэдээллийг эцсийн дүгнэлт гарсны дараа албан ёсоор мэдээлэх аж. Монголын Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Говь” компани хувьцааны 34 хувийг “Hide Inter”, 28.59 хувийг “Эф-Си-Ай” компани, 15.89 хувийг “Таванбогд Трейд” эзэмшиж байна.
Г.Элиса