Өмнөговьчууд “Энержи ресурс” ХХК-тай хамтран ажиллах гэрээг үзэглэж, хамтын ажиллагааг өргөжүүллээ. Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийсээр ирсэн. Хамтран ажиллах гэрээг байгуулснаар илүү өргөн цар хүрээг хамарсан ажлуудыг хийж, нийгмийн хариуцлагаа өндөржүүлэхээр болов.
Энэ дагуу ажлын байрыг нэмэгдүүлнэ. Сурагч оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөр хамруулах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулах замаар боловсролын салбарын ажил үйлчилгээг дэмжинэ.
Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэн, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, говьчуудын эрүүл мэндэд онцгой анхаарна.
Уул уурхайн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг эрчимжүүлж, орон нутгийн иргэдийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэн, байгаль орчны салбарт ээлтэй хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зэрэг олон чухал заалтуудыг гэрээнд тусгасан байна.
Энержи ресурс ХХК-ны нийт ажилчдын 60 гаруй хувийг орон нутгийн иргэд эзэлдэг. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн иргэдийг давуу эрхтэйгээр ажилд авч, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, орон нутгийн компаниудын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хоёр тал гэрээг үзэглэж, хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэн, үүрэгжүүллээ гэж тус аймгаас мэдээллээ.