Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс ХХК”-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн наймдугаар тойргийн хоёр дахь тоглолт явагдлаа.
Хүснэгтийн сүүлд бичигдэж буй футзалын дархан аварга “Унаганууд”, тэргүүлэгчдийн нэг “Улаанбаатар сити”-тэй ээлжит нэгэн хүндхэн тоглолтыг хийв.
Эхний хагасын 28 дэх минутад Ислам Хомхоев, түүний гоолоос ганцхан хормын дараа Ц.Түмэнжаргал гоол оруулж, “Улаанбаатар сити” 0:2-оор тэргүүлээд эхэлсэн.
“Унаганууд”-ын төвийн хамгаалагч Б.Ганбат 35’ минутад өөрийн хаалган гоол оруулж, “Улаанбаатар сити”-ийн давамгайллыг улам бататгасан юм.Сүүлийн хагас эхлээд удаагүй байхад “Улаанбаатар сити”-ийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч М.Батхишиг хаалга чиглэсэн мөргөлт гүйцэтгэсэн нь амжилттай болж, тооны харьцаа 0:4 боллоо.
Тоглолт уг үр дүнгээр өндөрлөх дөхөөд байсан ч “Унаганууд” клубийн Насандэлгэр 87 дэх минутад тооны харьцааг 1:4 болгон багийнхаа нэр төрийн гоолыг орууллаа. Хожил авсан “Улаанбаатар сити” 18 оноотой хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.