GoGo news агентлагийн өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн гол үйл явдал болон өөрийн сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийж, орой 21.00 цагт МҮОНРТ-ээр халз мэтгэлцээн хийлээ. Ингэснээр Сонгуулийн хуулийн дагуу сонгуулийн сурталчилгааг зургаадугаар сарын 24-ний шөнийн 00.00 цагт албан ёсоор зогсоолоо. Иргэд маргааш Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа оролцоно.
-GoGo cafe ярилцлагын зочноор Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан өслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа оролцлоо. Улаанбаатар хотын эрүүл мэнд, боловсрол бол түүний хариуцсан гол хоёр салбар. Хотын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг, эмнэлгүүдэд орны хүрэлцээ хангалтгүй, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмж гээд 1.3 сая иргэнтэй хотод гомдол санал, шийдвэрлэх асуудал тоймгүй их. Дунд сургуулийн хүүхэд орой 7-8 цагт сургуулиасаа тарж, өвлийн хүйтэнд харанхуй гудамжаар алхаж байгаа нь түүний эмзэглэл.
Юутай ч 2020 оноос өмнө Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлнэ. Улсын сургуулийн нэг ангид 40-50 хүүхэдтэй, нэг ширээнд гурвалж суудгийг стандартад нь нийцүүлнэ. Үүний төлөө цаг наргүй ажиллаж байна хэмээн “Ш.Анхмаа: Захын гэр хорооллын хүүхдүүд яагаад дунд сургуулиа Кембрижийн гэрчилгээтэй төгсөж болохгүй гэж…” ярилцлагадаа хэлжээ.
-Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 138 удаагийн ой, хээрийн түймэр гарсан бол энэ оны эхний хагаст л гэхэд 101 түймэр гарсан байна. Энэ жилийн хувьд хэт их халж, хур тунадас багатай байгаагаас ногоон бүсэд гарсан түймэр газар доогуур модны үндсээр тархан шатаж байгаа аж. Тиймээс алба хаагчид түймрийн хил дагуу газар ухаж, модны үндсийг гарган норгож байгаа нь хугацаа алдах шалтгаан нь болж байна.
Энэ бүх түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 1942 алба хаагч, Хилийн цэргийн анги, Зэвсэгт хүчний байгууллага, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэн гээд 5643 хүн ажиллажээ. Халуун нурам, улаан галыг унтраахаар амь, биеэ үл хайрлан зүтгэх онцгойхийнхны талаар "Бүтэн сар гэртээ хариагүй ОНЦГОЙГИЙНХОН" сурвалжлагаас уншина уу.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүд олноор харшилтай болж байна. Монголд шарилжны харшилтай хүүхэд хамгийн олон. Судалгаагаар нийт хүн амын 67.5 хувь нь шарилж, 30.7 хувь нь луулины харшилтай гэсэн дүн гарчээ.
Мөн 82 хүүхдийн арьсанд сорил тавьж үзэхэд 86.6 хувь нь шарилжны харшилтай байсан аж. Японы Гунма их сургуулийн доктор, хүүхдийн харшил судлалын эмч О.Солонгын хүүхдийг харшлаас хамгаалах зөвлөгөөг өнгөрсөн баасан гаригт хүргэснийг иргэд сонирхож уншсан байна.
-Herbalife компанийн Хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн, хүний их эмч (Ph.D) Жулиан Альварез Гарсия манай оронд ажиллалаа. Тэрбээр спортын анагаах ухаан, спортын физиологийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд сүүлийн 25 жилийн турш хүндийг өргөлт, триатлон, уулын дугуй, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн өндөр түвшний тамирчдад зөвлөгөө өгдөг аж.
Сэтгүүлч Б.Эрдэнэчимэгийн түүнтэй хийсэн "Ж.А.Гарсия: Жингээ хасахаас илүү таны биеийн өөх, булчингийн хэмжээ тэнцвэртэй байхад анхаараарай" ярилцлагыг өнгөрсөн лхагва гаригт хүргэсэн нь манай их уншсан жагсаалтад дээгүүр оржээ.
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан. Уг хуулийн 4.1-д “Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна” гэж заасан.
Мөн 5.1 дэх зүйлд “Ус бохирдуулсны төлбөр төлөгчийн гаргасан хаягдал усанд ус бохирдуулсны төлбөр ногдуулна” гэсэн бол зургаадугаар зүйлд ус бохирдуулсны төлбөрийг хуулийн этгээдүүдээс хэрхэн тооцож авах тухай тусгажээ. Гэтэл хуулийг баталснаас өдийг хүртэл ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт хамгийн их нөлөөлж буй үйлдвэрүүдээс ус бохирдуулсны төлбөр авсангүй. Энэ тухай өгүүлэх "САЯ хүний ундны усыг УГААДАС болгож буй үйлдвэрүүд "ӨРӨӨ ТӨЛ" нийтлэлээс дэлгэрүүлэн уншина уу.
-Итали болон Шенгений орнуудын визийг энэ долоо хоногоос эхлэн Монгол дахь Италийн Элчин сайдын яамнаас олгодог болсноо өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдлээ. Тус Элчин сайдын яамнаас аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, сургууль, хувийн хэргээр зорчих бүх төрлийн визийг олгоно. Харин ямар төрлийн виз хүссэнээс хамаарч виз олгох хугацаа, хураамж нь өөр өөр байх юм.
Монголчуудын хувьд нэлээд чирэгдэл үүсгэдэг энэ асуудлыг аль болох шуурхай, виз мэдүүлснээс хойш ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэхээр зохицуулан ажиллаж байна тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андре Дэ Фэлип мэдээлэв.
-Өнгөрсөн даваа гаригт нийслэлд бороо орлоо. Үүлэнд нөлөөлж оруулсан хур бороо олны сэтгэлийг баясгасан ч Улаанбаатарын автозамуудын стандарт, чанарыг шалгаад авсан.
Өглөөнөөс эхэлж үргэлжлэн орсон бороо хотын ус зайлуулагчгүй замуудад их ус болон замын хөдөлгөөнд хүндрэл учрууллаа. Гэрэл зурагчин Д.Жавхлантөгсийн "Жавхаагийн дуранд: Ус зайлуулагчгүй Улаанбаатар" гэрэл зургийн сурвалжлагыг долоо хоногийн тоймоор онцолж байна.
-Налайхын уурхайд гар аргаар нүүрс олборлогчид уурхайн бүсээс хальж, айл өрхүүдийн суурьшлын бүсэд хууль бус үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хоёр жилийн өмнөөс эхэлсэн энэ хууль бус олборлолтын уршгаар айл өрхүүдийн хашааны газарт ангал үүсэж, газарт нь суулт өгсөн байна.
GoGo news агентлагийн сэтгүүлчдийн өнгөрсөн лхагва гаригт хүргэсэн "Нүүрсчдийн ухсан нүх айлуудын доогуур хэр их явсныг хэн ч мэдэхгүй" сурвалжлага болон энэ талаар ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар Налайх дүүргийн Засаг даргатай хийсэн "Ч.Раднаабазар: Налайхад газар авсан хууль бус нүүрс олборлолтыг зогсооно" ярилцлагыг долоо хоногийн тоймд онцолъё.