Сонгуулийн eрөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Тэд маргааш сонгуулийн бэлтгэл бүрэн хангагдаж, санал авах ажиллагаа эхлэхэд бэлэн болсныг мэдэгдэв. Сонгуулийн ажлын хуулийн хүрээнд сонгуулийн байгууллагууд байгуулагдан ажиллаж, нийт 25 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1983 хэсгийг бий болгож, санал авах, тоолох, дүн мэдээ дамжуулах тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангажээ.
Мөн Сонгогчийн нэрийн жагсаалт бүрэн эцэслэснийг дуулгав. Өнөөдрийн байдлаар 1 978 298 сонгогч бүртгэгдсэн бөгөөд "түр хасав" тэмдэглэгээтэй 44724 сонгогч байна. "Түр хасав” тэмдэглэгээтэй хүмүүст шоронд ял эдэлж байгаа, 60-аас дээш хугацаагаар гадаадад зорчсон хүмүүс багтаж байгаа юм. Эдгээр иргэн сонгуулийн өдөр ирж амжвал саналаа өгөх боломж бүрдэх аж.
Өнөөдрөөс зөөврийн санал хураах ажил эхэлсэн. Явуулын хайрцгаар нийт 28045 хүнээс санал авна гэдгийг мэдээлэв.
Сонгуулийн eрөнхий хорооны мэдээлж буйгаар албадан ажиллаж буй иргэд, түймрийн үeэр ажиллаж байгаа албан хаагчид, сонгуулийн байранд очих боломжгүй өвчтэй хүмүүс, санал авах байранд ажиллаж байгаа албан хаагчдаас өнөөдөр санал авч байна.
Хурлын үеэр сонгуулийг гадаадын ажиглагч нар бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ажиглаж байгааг дуулгав. Эхний ажиглачид сарын өмнөөс иржээ. Өнөөдрийн байдлаар 37 орны 123 ажиглагч бүртгүүлж эрхээ авсан байна.