Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг Сонгуулийн ерөнхий хороо бүрэн хангаж, хоёр дахь санал хураалтыг эхлүүлэхэд бэлэн болсон.
Сонгогч Таныг хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоор хангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион байгуулсан юм.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны 14 дүгээр тогтоолын дагуу сонгогчдын бүртгэл, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах бөгөөд санал хураалтын дүн мэдээг орон даяар шууд дамжуулж үзүүлнэ.
Санал хураалт 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Өнгөрсөн сарын 26-нд болсон эхний санал хураалтаар нийт сонгогчдын 67.6 хувь нь саналаа өгсөн юм.
Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.