“Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 56кг-д аваргын төлөө Монголын боксчин Б.Төмөрхуяг- БНАСАУ-ын Жо Хю Намтай тулалдлаа. Гурван үе эн тэнцүүхэн өрсөлдөж БНАСАУ-ын боксчин шүүгчдийн санал нэгтэйгээр "Улаанбаатар цом"-д түрүүлэв.
Б.Төмөрхуягийн хувьд 20 настай, Барселона клубт бэлтгэл сургуулилтаа хийдэг. 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэхүү олон улсын тэмцээнээр өсөх ирээдүйтэй боксчин гэдгээ батлан харууллаа.
Рио-2016 олимпын наадамд 52кг-д эх орноо төлөөлөн тулалдсан ОУХМ Х.Энх-Амар, Энэтхэгийн тамирчин Хуссамуддин Мохаммед нар хүрэл медаль хүртэв. Х.Энх-Амар хагас шигшээ тулаанд БНАСАУ-ын боксчинд 5:0 хожигдсон юм.