Японы төв нутагт өнөөдөр 5.7 баллын хүчтэй газар хөдөлжээ. Тус улсын Цаг уурын агентлагийн мэдээлснээр чичирхийлэл орон нутгийн цагаар өглөөний 07.02 цагт мэдрэгдсэн байна.
Газар хөдлөлтийн голомт нь Нагано мужийн газрын гүнд байжээ. Мөн таван баллын газар хөдлөлт тус улсын Исикава, Гифу, Тояма, Киото, Осака зэрэг 29 мужид мэдрэгдсэн байна. Одоогоор ямар хохирол учирсан талаар тодорхой мэдээлэл үгүй аж.
Йокогама, Сизуока мужуудад газар хөдөлснөөс цахилгаан тасарсан тул хурдны галт тэрэгний хөдөлгөөнүүдийг түр хаагаад байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15, 16-нд Японы баруун өмнөд нутагт Рихтерийн шаталбараар 7.3 магнитудтай газар хөдөлжээ.
Энэхүү байгалийн гамшигт 40 гаруй хүн амиа алдаж, 2000 орчим хүн хохирол амссан гэдэг. Түүнчлэн 250 мянган хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлж байжээ. Мөн хамгийн хүчтэй газар хөдлөлт 2011 оны гуравдугаар сарын 11-нд болж байв. Тухайн үед 9.1 баллын хүчтэй газар хөдөлснөөс 18 мянган хүн амиа алдсан.
Мөн цунамийн давалгаа 40 метрийн өндөрт хүрч байв. Үүний улмаас Фүкүшима-1 атомын цахилгаан станцад осол гарч, хэд хэдэн реактор ашиглалтаас гарч, агаарт их хэмжээний радио идэвхит бодис цацагдсан билээ.
Эх сурвалж: Риа