Монгол Улс Парламентын засаглалтай.
Иргэд төлөөллийн ардчиллын зарчмаар буюу сонгуулиар саналаа өгөх замаар төр барихад оролцоно. Дөрвөн жилд нэг удаа энэхүү сонгууль болдог.
Гүйцэтгэх засаглал нь Засгийн газар. Засгийн газрыг парламентад олонхийн санал авч ялалт байгуулсан нам бүрдүүлдэг.
Харин бид Ерөнхийлөгчийн засаглалгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн эрх мэдэл харьцангуй хязгаарлагдмал. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн талаар ЭНД ДАРЖ унших боломжтой.
Ерөнхийлөгч нь намаас нэр дэвших боловч сонгогдсон цагаасаа эхэлж нам бус байдлаар үйл ажиллагаа явуулна. Учир нь хуулинд заасанчлан Ерөнхийлөгч нь Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байдаг юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс хэн олонхийн санал авсан нь буюу 50+ санал авсан нь ялалт байгуулна. Ийнхүү Төрийн тэргүүнээ сонгох эрх нь сонгогч таны гарт бий.
Нэгэнт бид хуулиа дээдэлдэг нийгэмд амьдарч буй. Тиймээс хуулиа дээдлэн, төрөө хүндэтгэж сонгуульдаа саналаа өгөөрэй.
Сонгуулийн санал авах хугацаа 22.00 цагаар дуусгавар болно. Нэг зүйл сануулахад, санал авах хугацаа дуусах үед дараалал их болдог. Тиймээс та бүхэн ажлаа зохицуулж, цагаа зөв хуваарилаарай.