Сонгуулийн ерөнхий хорооноос улсын хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээг хүргэлээ. Улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 21.3 хувь нь саналаа өгөөд байна. Харин аймгуудад энэ үзүүлэлт 22.7 хувь, нийслэлд 19.6 хувьтай байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн идэвх өмнөх сонгуулийнхаас тааруу байгаа учир аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хороодод иргэдээ идэвхтэй оролцуулах талаар үүрэг өгч байна гэж тус хорооны дарга Ч.Содномцэрэн онцлов.
Тэрбээр, Улсын хэмжээнд 1983 хэсгийн хороонд санал авч байна. Эдгээр байрнаас 22.00 цагаас эхлэн мэдээ ирэх бөгөөд мэдээг 2016 оны УИХ-ын сонгуулийн адилаар СЕХ-ны электрон дэлгэцээр шууд дамжуулан нийтэд танилцуулна.
Мэдээлэл ирүүлэхээс өмнө тухайн санал авах байр дүнгээ гаргаж, тэнд байгаа ажиглагч, төлөөлөгчдөд хэвлэн гаргаж өгнө. Саналын дүнг хэвлэн өгсний дараа СЕХ руу мэдээлнэ гэлээ.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн санал өгөх явц цаг тутамд найман хувьтай байсан бол энэ удаа дөрвөн хувьтай байгаа юм.
Зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлсэн иргэдийн 94 хувь нь саналаа өгчээ. Өглөө 07.00 цагт санал хураалт эхлэхэд санал авах байрууд ажиглагчдыг байлцуулан эхлээд зөөврийн хайрцгаар санал өгсөн иргэдийн хуудсыг автомат машинд уншуулсан байна.