Сонгууль эхэлснээс хойш сонгогчдын нэрсийн жагсаалтад овог, нэр давхцсан, нэг айлын хаяг дээр өөр хүмүүсийн нэрийг нэмж оруулсан гэх мэт зөрчил гарч байгааг иргэд сонгогчид хэлж байна.
Тухайлбал Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, өндөр настан Д.Баяраа, Өвгөн бид хоёр 15 дугаар байрны 31 тоотод 30 гаруй жил амьдарч байна. 23 дугаар сургуульд саналаа өгөөд сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа нэрнийхээ ард гарын үсгээ зуртал манай гэрийн хаяг дээр хоёр хүний нэрийг нэмж бичсэн байна.
Тэр нь Америк яваад 20 гаруй жил болж байгаа манай хүү, бэр хоёр юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар хүүхдүүдийн нэр огт байгаагүй. Бас сонгуульд саналаа өгөх урилгыг өвгөн бид хоёрт өгсөн хэр нь манай хаяг дээрх нэрсийн жагсаалтад дөрвөн хүн байна.
Бид энэ бүртгэлийн ажилтнуудад хандаж, тэр нэрсийг хасуулъя гэтэл “Бид мэдэхгүй. Та Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт ханд” гэх юм.
Монголд байхгүй хүмүүсийн нэрийн өмнөөс саналын хуудас бөглөж, шударга бус зүйл хийх нь гэж хардаж байна гэж тэрбээр ярилаа.
Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 12.00 цагт сонгуулийн ирцийн анхны мэдээллийг хийлээ. Энэ үеэр иргэдийн хэлсэн дээрх гомдлын талаар тодруулахад, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн,
Сонгогчдын овог, нэр давхцах тохиолдол олон гардаг. Энэ асуудлыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцна. Тус газраас өнөө өглөө хийсэн мэдээллээр бол энэ талаар ямар ч зөрчил гараагүй гэж ойлгосон. Мөн Сонгуулийн ерөнхий хороонд иргэдийн нэрсийн жагсаалтад нэр давхцсан, гэрийн хаяг дээр нь өөр хүний нэр бичсэн тухай гомдол огт ирээгүй гэсэн хариулт өглөө.