Гурван настай хүүхэд усанд хөл алдан, урсаж байсныг Нийслэлийн онцгой байдлын газрын завьт эргүүлүүд аварч, хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
Эцэг эх нь голын эрэг дээр байсан ч хүүхдээ хараа хяналтгүй орхисон байна. Энэ явдал энэ сарын 24-нд болжээ.
Тухайн өдөр Нийслэлийн аврах ангийн 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу амарч буй иргэдэд аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлөг өгч байжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байгаа юм. Нийт эцэг эхчүүдэд бага насны хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хараа хяналттай байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.