Монгол Ардын Хувьсгалт Намын төлөөлөл яг одоо Үндэсний мэдээллийн төвд шуурхай хурал хийж байна.
МАХН-ын Сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар "Сонгуулийн үйл ажиллагаа Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байна. Эрх баригч МАН, сөрөг хүчин АН сонгогчдын саналыг 20, 30, 50 мянгаар худалдан авч байна.
Сонгууль гэдэг авлигын кампанит ажил болон хувирлаа. Иймээс ард иргэд сонор сэрэмжтэй байж, саналаа худалдахаас сэргийлээрэй. Сонгуульдаа хариуцлагатай хандахыг уриалж байна” гэлээ.
МАХН-аас мөнгөний сонгууль явуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хоёр намдаа хуулиа сахиж шударгаар өрсөлдөхийг уриалан ийн хурал хийж байгаа аж.
МАХН-ын Сонгуулийн штабын Хуулийн зөвлөх Л.Мөнхсайхан "Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр хоёр нам хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийж байна. Эрх баригч нам шүүх, цагдаагийн байгууллагыг өөрийн талд ашиглаж байна. Харин СЕХ сонгогчдыг төөрөгдүүлэх мэдээллийг тарааж байна. Бид СЕХ-нд удаа дараа өргөдөл гаргасан ч бидэнд хариу өгөөгүй. Засгийн эрх барьж байгаа МАН үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Сонгуулийн үеэр төрийн бүх үйлчилгээг гудамжинд гаргасан. Энэ хууль бус үйлдлийг шалгаж өгөхийг мэдээлсэн ч хариу өгөөгүй" гэв.