Сонгуулийн өмнөх өдрүүдэд иргэдэд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан урилга тараасан. Гэтэл зарим иргэн манай өрхөд амьдардаггүй, огт таньдаггүй хүний нэртэй урилга авчирч өглөө хэмээн өөр өөрийнхөө цахим хуудсанд бичицгээсэн юм. Тэдгээр тохиолдлуудыг шалгахад урилга тараасан ажилтнууд хаяг андууран, буруу урилга өгсөн тохиолдол гарчээ.
Гэтэл өнөөдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Ж бидэнд хандлаа. Тэрээр саналаа өгөхөөр очиход түүний гэрийн хаягт огт танихгүй гурван хүний нэр байжээ. Жилийн өмнө парламентын сонгууль болсон. Тэгэхэд тэдгээр гурван иргэний нэр мөн л байсан бөгөөд тухайн үед иргэний бүртгэлийн ажилтанд хасуулах шаардлага тавиад өнгөрчээ. Гэтэл өнөөдөр тэдгээр нэрсийг хасаагүй байв. Иймд бид Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт хандлаа.
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Ж бидэнд хандлаа. Тэрээр саналаа өгөхөөр очиход түүний гэрийн хаягт огт танихгүй гурван хүний нэр байжээ. Жилийн өмнө парламентын сонгууль болсон. Тэгэхэд тэдгээр гурван иргэний нэр мөн л байсан бөгөөд тухайн үед иргэний бүртгэлийн ажилтанд хасуулах шаардлага тавиад өнгөрчээ.
Бүртгэлийн ажилтнууд иргэн Д.Жавхлантөгсийн хүсэлтийг шалгаад тэдгээр иргэд хэзээ, хаанаас шилжин ирснийг тогтоосон юм. Гэхдээ хасалт хийлгэх гэж ирсэн иргэдийн зарим нь холын хамаатнуудаа олон жилийн өмнө бүртгүүлчихээд мартдаг тохиолдол бий гэв.
Иргэн Д.Жавхлантөгс 2007 оноос хойш дээрх хаягт оршин сууж байгаа, аав ээж нь 1998 онд тэр газрыг авч, хашаа хатгажээ. Түүний хасуулах гэсэн иргэд манай хамаатнууд биш, огт танихгүй хүмүүс байна гэв. Түүний хаягнаасаа хасуулахыг хүссэн 3 иргэн өөр өөр аймгаас, 2010, 2012 онд тус бүр бүтгүүлжээ.
Иймд иргэн Д.Ж Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт (ОӨУБГ) өргөдөл гарган, тэдгээр иргэд хэний зөвшөөрлөөр тэр хаяг дээр өнөөг хүртэл оршин суугааг тодруулахыг хүссэн юм. Учир нь тухайн хаяг дээр өмнө нь бүртгүүлсэн иргэн буюу тухайн орон сууц, хашаа байшингийн эзний зөвшөөрлөөр дараа дараагийн иргэдийг бүртгэдэг журамтай.
Иргэн Д.Ж-ийн өргөдөлд ОӨУБГ 30 хоногийн дотор хариу өгөх аж.