Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор 649 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Улсын хэмжээнд 1983 санал авах хэсгийн хороод ажиллаж байгаа бөгөөд долоо хоногийн өмнөөс хамгаалалтад авч ажиллаж байна гэдгийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар хэллээ.
Цагдаагийн байгууллагыг аль нэг намын талд ажиллаж буй мэтээр иргэдэд буруу ойлголт төрүүлж байна гэдгийг тэрбээр онцолсон юм. Жишээлбэл, Талх чихэр хувьцаат компанийн ойролцоо иргэний өгсөн дуудлагын дагуу очиход Мөнхбаясгалан сэтгүүлч үүнийг нь дайрч орох гэлээ хэмээн мэдээлсэн. Мөн Хан-Уул дүүргийн сонгуулийн хэсэг дээр давхардсан саналын хуудас тараагдсаныг нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг сенсааци болгон тараасан гэх мэтчилэн олон хэрэг дээр ЦЕГ-ыг аль нэг намын талд ажиллаж байгаа мэтээр харагдуулж байна гэв.
Тиймээс цагдаагийн байгууллага аль нэг намын талд ажиллаагүй, хууль журмынхаа дагуу ажиллаж байгаа гэдгийг энэ хурлаар мэдэгдэж байгаа юм.
Мөн хууль бус жагсаал цуглаанд турхирч байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байж, иймэрхүү асуудалд оролцохгүй байхыг анхаарууллаа.
18.00 цагийн байдлаар 151 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, хууль бус эд зүйл тараасан, бүртгэлийн хуудас худалдаж авсан, ухуулагч зодсон зэрэг зөрчлүүд иржээ.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр МАН-ын ухуулагчдыг зодсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдаад буй. Энэ талаар ЦЕГ-аас "Булган аймагт энэ сарын 24-25-нд шилжих шөнө гарсан хэргийн талаар шалгаж байна. Тухайн шөнө 04 цагийн үед зургадугаар багийн нутаг дэвсгэрт Найдангийн Түвшинбаяр гэдэг хүн согтуугаар хоёр хүнийг зодсон гэх дуудлага ирсэн. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна" гэв.
Найдангийн Түвшинбаяр гэдэг хүн нь Олимпийн аварга Н.Түвшинбаяр мөн эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар "мөн" гэж хариулав.