Одоогийн байдлаар 15 хэсгийн хорооны дүн дутуу байгаа аж. Үүнээс хамгийн их хэсгийн хороо Баян-Өлгий аймагт эзэлж байна. Тодруулбал тус аймгийн нийт 89 хэсгийн хорооноос 76 нь одоогийн байдлаар саналын дүн мэдээллээ ирүүлжээ.
Үүнтэй холбогдуулан бид Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбектэй холбогдон тодруулахад "Дэлүүн, Улаанхус зэрэг сумдын алслагдсан бүс нутгууд дахь хэсгийн хороодоос дүнгийн мэдээллийг авч чадаагүй. Зарим нутагт интернет байтугай утасны сүлжээ ч байхгүй. Хэсгийн хороодоос дүнгээ хэзээ авахаа хэлэхэд бэрх байна. Сумын төв рүү ирж мэдээллээ явуулна" гэлээ.