“Шинэ элсэлт- Шилдэг боловсрол 2017” үзэсгэлэн яармаг долоодугаар сарын 2-7-нд болно. Соёлын төв өргөөний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болох энэ яармагт БСШУСЯ-наас аттестатчилагдаж, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежууд оролцож, сургуулиа сурталчилна.
Мөн гадаадын сургуулиудын төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа танилцуулж дэлгэрэнгүй мэдээлэл олгож, шинээр элсэгчдээ бүртгэнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн долоодугаар сарын 1-ний өдөр гарна. Шалгалтын дүн гармагц их, дээд сургуулиуд оюутнуудаа бүртгэж эхлэх юм.