Хүрхрээ үндэсний лигийн наймдугаар тойргийн ээлжит тоглолтууд болов. Энэ тойргийг нээж, Эф Си Улаанбаатар – Хангарьд клубүүд учраа таарсан юм. Эдгээр багууд өнгөрсөн жилийн дээд лигт хоёр удаа тоглоход Хангарьд нэг ялж, нэг тэнцэж байсан.
Гэвч энэ удаагийн тоглолтод Эрдэнэтийн клубээс мэргэн бууч Ганхуяг, багийн ахлагч Эрдэнэбаяр, гарааны хамгаалагчид болох Батсүх, Амартүвшин нар нь торгууль, бэртэл зэрэг шалтгаанаар тоглоогүй. Энэ ч утгаараа эхний үеийн 29, 31 дэх минутад нийслэл хотын багаас Билгүүн, Канеширо нар дараалан гоол оруулжээ.
Япон довтлогчийн хувьд дөрөв тоглолтод дараалан гоол оруулсан нь энэ. Харин эхний үеийн төгсгөлд Хангарьдын довтлогч Мөнх-Эрдэнэ тооны харьцааг ойртуулж чадсан. 2-р үе эхлээд 10 гаран минут өнгөрч байхад зочин багийн довтлогч Балжинням 2 дахь шар хуудсаа авснаар багаа хүнд байдалд оруулсан юм. Гэвч хүн дутуу Хангарьд гайхалтай эргэн ирэлт хийж, Пол Эбука, Ульдяков нарын ачаар тус тоглолтод 2:4-ийн харьцаатай ялалт байгуулсан байна.
Энэ тоглолтод хоёр гоол оруулж, мөн тооны гоолын дамжуулалт өгсөн Хангарьдын Орос легионер Владимир Ульдяков тоглолтын шилдгээр нэрлэгджээ. Мөн Хангарьд тав дараалсан хожлоо авсан юм.