2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 68 кг-д тулалдсан ОУХМ П.Тэмүүжин ялагдал хүлээлээ.
Тэрбээр эхний тойрогтоо дэлхийн чансааны 89 дүгээрт бичигдэж буй Ирландын тамирчин Грассик Конорыг 23:13 ялсан. Улмаар 32-д үлдэх тулаанаа дэлхийн чансааны гуравдугаарт бичигддэг Йорданы тулаанч Абугауш Ахмадтай хийж 39:8 хожигдов. Йорданы тулаанч ялалтаа үргэлжлүүлсээр ДАШТ-ий хагас шигшээд шалгараад байна.
"Рио-2016" олимпын наадамд таеквондогийн төрөлд Монгол Улс түүхэндээ анх удаа оролцож ОУХМ П.Тэмүүжин шилдэг тулаанууд үзүүлж байсан. Энэ удаагийн ДАШТ-д П.Тэмүүжинд итгэл найдвар хүлээлгэж байсан ч ийнхүү ялагдал хүлээлээ.