Төв аймгийн Эрүүл мэндийн төв гемодиалезийн эмчилгээ хийдэг боллоо.
Өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн гемодиалезийн тасгийн нээлтийн ажиллагаа болсон бөгөөд аймгийн хэмжээнд хяналтад байдаг 120 орчим хүн, үүнээс гемодиалез эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр нутагтаа эмчлүүлэх боломжтой болж байгаа юм.
Ингэснээр 21 аймгаас 20 аймаг нь гемодиалезийн тасагтай болжээ. Одоо 177 төр болон хувийн хэвшлийн аппаратад 580 гаруй иргэд тусламж үйлчилгээг авч амьдралын чанараа сайжруулж байгаад нь сэтгэл өндөр байгаагаа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээлтийн үеэр онцолжээ.
Цаашид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллахаа мөн дуулгав.