Google-ийн Gmail үйлчилгээг өнөөдрийн байдлаар тэрбум гаруй хэрэглэгч ашиглаж байна. Харин хэрэглэгч бүрт чиглэсэн сурталчилгаа явуулах зорилгоор Google бидний хувийн цахим шууданг уншдаг байв.
Тэгвэл одооноос Google ийм зорилгоор хэрэглэгчдийн цахим шууданг уншихаа болихоор болжээ. Google-ийн G Suite үйлчилгээг сонгож, төлбөр төлдөг хэрэглэгчдийн хувьд ийм асуудал байгаагүй бөгөөд зөвхөн үнэгүй Gmail ашигладаг хүмүүсийн цахим шууданг уншдаг байсан аж.
Google Cloud үйлчилгээний дэд ерөнхийлөгч Диан Грийн “G Suite хэрэглэгчдийн хувийн мэдээллийг бид ашиглаж байгаагүй. Харин энэ оны сүүлээс эхлэн бид энгийн үнэгүй үйлчилгээ ашиглаж байсан хэрэглэгчдийн цахим шууданг хянаж, ашиглахаа болихоор шийдсэн” гэжээ.
Хэдийгээр Google бидний хувийн цахим шуудангийн мэдээллийг ашиглахаа болих ч гэсэн сурталчилгаа явуулсан хэвээр байх юм. Харин сурталчилгаагаа байршуулах компаниудын хувьд ажиллах арга нь өөрчлөгдөх аж.
Эх сурвалж: TheGuardian