Гар утасны салбарт хувьсгал болсон iPhone өнөөдрөөс арван жилийн өмнө мэндэлжээ. Үйлдлийн системийн хувьд ч том дэвшил болж байсан бөгөөд Apple ирэх намар гэхэд хамгийн сүүлийн үеийн хувилбараа эцсийн хэрэглэгчдэд хүргэнэ.
Шинэ үйлдлийн системд хэрэглэгчийн харилцах хэсэг эрс өөрчлөгдөж, Siri илүү сайжирсан бөгөөд ялангуяа iPad хэрэглэгчдэд бараг л суурин компьютер дээрхтэй төстэй шийдлийг санал болгожээ.
Түүнчлэн хэрэглэгч хөдөлгөөнт зураг/Live photo/-аас аль хэсгийг нь зураг болгон хадгалахаа шийдэж чаддаг болсон аж. Тэгвэл та зарим нэгэн алдааг засаж янзлаагүй байгаа бета хувилбарыг суулгахыг хүсэж байвал beta.apple.com хаяг руу хандаарай.
Үүний дараа бүртгүүлэх хэсэгт өөрийн Apple ID-ийг оруулна. Харин одоо iOS төхөөрөмжөөрөө beta.apple.com/profile гэсэн хаягаар орсноор үйлдлийн системийг суулгах боломжтой болно.
Ингээд Settings/General/Software Update гэсэн дарааллаар ороход iOS бета хувилбарыг татаж, суулгах сонголт гарч ирнэ.
Цаашид ч та шинээр гарах бета хувилбаруудыг энэ зарчмаар суулгах юм. Гэхдээ бета хувилбар суулгахаас өмнө заавал төхөөрөмж дээрх өгөгдлүүдээ өөр төхөөрөмж эсвэл серверт хуулж авахыг Apple зөвлөдөг учраас бүх хэрэгтэй зүйлсээ хадгалж авч байж, бетаг суулгаарай.