Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн үр дүнг шударга бус хэмээн үзэж буй талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр Монголын ард түмэн хулгайчгүй төртэй баймаар байна. Үүний төлөө ард түмэн тэмцэж байна. Сонгуулийн луйврын дүнтэй эвлэрч чадахгүй. Тусгаар тогтнол, язгуур эрх ашгийнхаа төлөө энэ ёс зүйгүй зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй. МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө төлөө бид энэ үр дүнг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ үнэн мөнөөр ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ. Бид ялсан. Энэ удаагийн сонгуульд МАХН хамгийн цэвэр өрсөлдсөн. Эцэст нь хэлэхэд биднийг дэмжсэн сонгогч түмэндээ баярлалаа" гэв.
Түүнчлэн МАХН-аас СЕХ-нд хандан мэдэгдэл гаргасан бөгөөд тус мэдэгдэлд энэ удаагийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж дурджээ.