МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатартай холбоотой хэрэг сүүлийн хэд хоног олны анхаарлын төвд байв.
БНСУ-ын иргэн түүнд 50 сая вон хандивласан гэдгээ хүлээж, тэрхүү бичлэгийг нь цагдаагийн байгууллага гэрлийн хурдаар эвлүүлэг биш түүний гэрт тавдугаар сарын 23-нд хийсэн бичлэг болохыг нь тогтоосон.
Улмаар уг хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн.
Харин цагдаагийн байгууллага тухайн өдрийн17.20 цаг гэхэд нэмэлт мөрдөн байцаалтыг явуулж эргүүлэн шүүхэд “хаягласан”.
Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ажил тарахаас 10 минутын өмнө ирсэн учраас хэргийн товыг хэлэлцэх боломжгүй хэмээн өнөөдөр хүртэл хойшлуулсан.
Тэгвэл өнөөдөр тус шүүхийн шүүгчийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаан шийдвэрлэжээ. Дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэдгийг ч мэдээлэв.
Ийн гэрлийн хурдаар шалгагдсан С.Ганбаатарын гэх хэрэг дахин Цагдаагийн байгууллага руу буцлаа.
Нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд цагдаагийн байгууллагаас удаа дараалан ирсэн тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй гэх бөгөөд энэ талаар ямар нэг тайлбарыг одоо хүртэл өгөөгүй байгаа юм.