Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын залуучуудын шигшээ баг өчигдөр үндэсний лигийн шилдэг легионеруудтай нөхөрсөг тоглолт хийлээ.
Алтан соёмбот далбааныхаа өмнө, төрийн дууллаа эгшиглүүлэн тоглолтоо эхлүүлсэн залуучуудын шигшээ баг эхний хагаст, легионеруудтай гоолгүй тэнцсэн. Залуучуудын футзалын шигшээ багийн хамтаар Азийн АШТ-нд оролцоод амжсан Алтансүхийн Тэмүүжин хаалганы шон онож, үзэгчдийг суудлаас өндөлзүүлсэн нь нэгдүгээр үеийн хамгийн эгзэгтэй агшин байв.
Харин хоёрдугаар үеийн 70 дахь минутад “Улаанбаатар сити” клубээс шигшээ багт дуудагдсан хоёр хагас хамгаалагчийн нэг Б.Цэрэнбаяр тооны харьцааг нээсэн. Б.Цэрэнбаярын гоол орсноос хойш найман минутын дотор “Пушкаш академ”-ийн Г.Ганбаяр дубль хийж, манай залуус өрсөлдөгчөө 3:0-ээр буулган авав.