АНУ-ын Делавар мужийн шүүхээс "Takata" корпорацийн дампуурлын үеийн хамгаалалтын хүсэлтийг хүлээн авлаа. Ингэснээр "Takata" богино хугацаанд нийлүүлэгчиддээ 35.6 сая ам.доллар төлөхөөр болж байна. Мөн шүүх 15 мянга орчим ажилтантай "Takata" компанийг цалин болон дампууурлын өмнөх нөхөн олговор тараахыг зөвшөөрчээ.
Дампуурлаа зарласантай холбогдуулан "Ningbo Joyson Electronic" корпораци 1.59 тэрбум ам.доллараар "Takata"-ийн зарим хөрөнгийг худалдаж авахаар болсноо мэдэгдсэн юм.
Компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэр доголдож, 17 хүний аминд хүрсэн хэрэг компанийн санхүүгийн байдалд нөлөөлснөөр ийнхүү дампууралд хүргэж байна. АНУ-ын автомашины эд анги үйлдвэрлэгч "Key Safety Systems"-ээс авсан санхүүгийн тусламж, "Honda" болон "Toyota" компанийн нэхэмжлэлийн дүнг оруулан тооцсоноор "Takata"-ийн өр төлбөрийн хэмжээ 10 тэрбум ам.доллар даваад байгаа юм.
Х.Дөлгөөн