Манай улсын ихэнх нутгаар 30 градусыг даван халж, халуун ойрын хэдэн хоногтоо буурах төлөвгүй тул хүмүүс хур бороо мөрөөдөж байна. Хур бороо орох нь тэнгэр хангайн асуудал байсан бол одоо “Алив тэр үүлээ буудаад, бороо оруулаадхаач” гэцгээх болов.
Гал түймэр унтраах, ган гачигтай үед үүлэнд нөлөөлж, хур бороо оруулахад зориулж энэ жил 420 сая төгрөг төсөвлөжээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын дэргэдэх Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийнхэн хамгийн сүүлд зургаадугаар сарын 18-19-ний өдөр үүлэнд нөлөөлж, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Булганы Тэшиг сумын нутагт гарсан ойн түймрийг унтраасан.
Гал түймэр унтраах, ган гачигтай үед үүлэнд нөлөөлж, хур бороо оруулахад зориулж энэ жил 420 сая төгрөг төсөвлөжээ.
Хур бороо ахиухан орж, улсын хэмжээнд асаж байсан гал түймэр бүрэн унтарсан гэж мэдээлж байв. Түймэр унтраах далимд Улаанбаатар ч бороо их орсныг нийслэлчүүд санаж байгаа биз ээ.
Харин өнөөдөр Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал суманд тус бүр 1, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг, нийт зургаан газарт түймэртэй байна.
Халуун, хуурайшилт ихтэйд ой, хээрийн түймэр унтраах нь хүчин чадлаас хэтийдсэн ажил тул цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийнхэн ажилдаа гарчээ. Тэд “Үүл л гарчихвал үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулахад бэлэн” гэж өнөөдөр мэдээлж байна.
Улсын хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах 40 экспедиц, 40 генератор буюу нацост зуух ажилладаг. Тэд тавдугаар сарын 1-нээс эхлэн 56 удаа гарч, 119 удаа үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулжээ.
Үүлэнд зориудаар нөлөөлж, хур бороо оруулагчид гэж хэн бэ
“Үүл рүү буудаж бороо оруулна” гэж ярихад тэд дургүй. Яагаад гэвэл бидэнд буу, сум байхгүй. Генератор буюу нацост зуухаар жижигхэн пуужин хөөргөдөг юм гэв.
Тэд хамгийн сүүлийн ажиллагаа болох Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг унтраахын тулд сумын төвөөс хойшоо 130 км газар машинаар явсаар машин явах боломжгүй газарт тулж, галын нэгдүгээр отогт очихын тулд 15 км явган алхжээ. Цаашаа галын хоёрдугаар отог хүртэл дахин 10 км алхсан. Тэндээс цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулах Нарсны шүүр хэмээх газарт хүрэхийн тулд 6 км алхсан байна.
Энэ түймэр 17-18 км квадрат талбайг хамарчээ. Ийм их хэмжээний талбайг хамарсан түймрийг хүний гараар унтраах хэцүү учир үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажиллагаа явуулдаг.
Гартаа хамгийн чухал зүйлсээ барьж 20 гаруй км алхаж зорьсон цэгтээ хүрсэн тэдэнд бороо намжихыг хүлээж, дараагийн пуужинг хөөргөх хүртэл өөрсдийгөө хамгаалах шүхэр ч байхгүй.
Тус экспедицийнхэн ийм хүнд нөхцөл байдлыг арилгахаар бороо оруулах төхөөрөмж, пуужингуудаа үүрээд нийт 26 км алхаж байж, үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулжээ.
Ажиллагаа ч эхэллээ! Бороо ус их хэмжээгээр орж, шавар шалбааг болсон замаараа буцаад л ачаагаа үүрэн машин руугаа алхацгаана.
Бороо хэсэг орж байгаад зогсоно, намжихад нь дахин хэд хэдэнд удаа үүлэнд нөлөөлөх замаар их хэмжээний ус оруулж, хүрээгээ тэлсэн ойн түймрийг унтраадаг байна. Хуурайшсан байгаль усаар ундаалж, түймэр бүрэн унтарсан хойно тэдний зорилго сая биелдэг.

Пуужин хийж ирсэн шуудайнуудыг дээрээ барьж, их хэмжээгээр асгарах аадрын уснаас өөрсдийгөө халхлах нь өрөвдмөөр.
Оруулсан бороондоо өөрсдөө шалба нороод, борооны дараах шавар шалбааг ихтэй хөвч газраар буцан алхаж машиндаа хүрдэг гэхээр бас л амаргүй хөдөлмөр ажээ.
Гал түймэр унтрааж, ган гачигт ангасан байгалийг сэргээх буянтай агаад амаргүй ажлыг тэд ингэж амжуулдаг. Байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажилладаг Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийнхэн өнөөдөр Хэнтий, Дорнод аймгийн түймэртэй газруудыг чиглэн замдаа гарчээ.