Хамтдаа аялласан 20 жил Монголын аялал жуулчлалын шилдэг хөрөнгө оруулагч “Женко Тур Бюро” ХК Монгол угсаатны түүхийн үнэ цэнийг орчин үеийн хөгжимтэй хослуулан сурталчлах зорилготой Hunnu Music Festival арга хэмжээг дөрөв дахь жилдээ 2017 оны 06-р сарын 30-ний өдөр Чингис Хааны морьт хөшөө цогцолборт зохион байгуулахаар ажиллаж байна.
Аялал жуулчлалын салбар 2015 оноос эхлэн эрчимтэй сэргэх хандлагатай байгаа нь энэхүү арга хэмжээг 4 дахь жилдээ зохион байгуулах томоохон үндэслэл болж байгаа төдийгүй Монгол улсын аялал жуулчлалын хөтөлбөрийг орчин үеийн хөгжим дагасан аялал жуулчлалаар баяжуулж, хөрш зэргэлдээх орнуудын жуулчдын анхаарал, сонирхлыг татах өндөр ач холбогдолтой юм.
Түүнчлэн наадам нь электроник хөгжмийн бүхий л урсгал, чиглэлийг таашаан сонсдог залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, Хүннү гүрний хүчирхэг түүхийн жимийг уриалан түгээнэ.
Hunnu Music Festival нь дэлхийд авьяас, нэр хүндээрээ ид гялалзаж буй DJ хөгжимчдийг Монголдоо урьж тоглуулдаг жишиг тогтоогоод байгаа бөгөөд энэ жилийн наадамд олон улсад нэр алдраа түгээсэн 3-5 DJ, мөн Монголдоо ур чадвараараа шилэгдсэн, болон шинээр цойлон гарч ирж буй хамтлаг, уран бүтээлчдийг оролцуулсан нийт 18 цагийн шоу хөтөлбөрийг хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Ийнхүү дэлхийн хамгийн том 7 соёл иргэншлийн нэгд ордог Хүннү гүрний нэрээр овоглосон арга хэмжээ олон мянган жуулчид хийгээд, орчин үеийн хөгжим сонирхогчдын дунд өргөн дэлгэр зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэхүү наадам маань жилээс жилд Монголын түүх, соёлыг сурталчилсан орчин үеийн аялал жуулчлалын бренд арга хэмжээ юм.
HUNNU MUSIC FESTIVAL-ийн талаар мэдээллийг 8844-1166, 9091-1900 холбогдон авах боломжтой
Сошиал сувгууд: