Өнөөдөр улс оронд өрнөсөн үйл явдлыг нэг өгүүлбэрээр товчлон хүргэж байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг долоодугаар сарын сарын 7-ны өдөр явуулахаар болсноо СЕХ мэдэгдлээ.
-БСШУСЯ-наас Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулахаар материалыг хүлээн авч эхэллээ.
-"Сүү" ХК 2011 оноос хойших Монголын хөрөнгийн биржээр нээлттэй гарч буй хамгийн өндөр үнийн дүнтэй бонд гаргаж байна.
-Иргэний хөдөлгөөнүүд болон төрийн бус байгууллагууд дахин санал хураалт биш харин дахин сонгууль явуулахыг уриалж буйгаа мэдэгдлээ.
-Элсэлтийн шалгалтын материалыг засаж дууссан бөгөөд одоо шалгуулагчдын гэрээний хуудсыг хариултын хуудастай тулгаж, батламж хуудсыг хэвлэх ажил явагдаж байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.
-Монголын Уул уурхайн бирж, "Эрдэнэс Монгол" ХХК хамтран уул уурхайн ханган нийлүүлэлтийн “Miner & Supplier 2017” форумыг иэрэх сарын 5+-нд зохион байгуулна.
-Нийслэлийн хэмжээнд 83 төслийн 5871 айлын амины орон сууцны төсөл хэрэгжиж байна.
-Төрийн шагналт Д.Сосорбарам Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг ирэх сарын 6-нд явуулахыг шаардав.
-Машинаар болон явганаар очих боломжгүй газарт гарсан түймрүүдэд онцгой байдлын алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна.
-Италийн шилдэг таван удирдаачийн нэг Якобо Сибари Ди Пескассэроли Италийн алдарт "Үнсгэлжин" дуурийг ДБЭТ-ийн тайзнаа долоодугаар сарын 2-ны өдөр Монголын үзэгчдэд толилуулна.
-МАН, АН Ерөнхийлөгчийн сонгуулийн телевизийн сурталчилгааны эрхээ бусдыг харлуулахад ашигласан хэмээн Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ байгуулага дүгнэв.
-МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн Баян-Өлгий аймаг дахь хэсгийн хороодын сонгуулийн дүнг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ.
-Нийслэлийн Засаг дарга хотын төвд бүртгэлтэй 15 газрыг худалдахаар захирамж гаргаснаас хоёрыг нь худалджээ.
-Он гарсаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, 44 хүн амь насаа алдсаны 10 нь хүүхэд байжээ.
-Зам засварын ажилтай холбогдуулан Толгойт хүрэх нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орууллаа.
ДЭЛХИЙД
-Ройтерс, Вашингтон пост, Стрэйт таймс гэх зэрэг цахим хуудаснуудад Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн талаар гадны шинжээчид хэрхэн бичиж буйг тоймлон хүргэж байна.
-Вашингтон хотод байрлах судалгаа шинжилгээний Pew Research Center-ийн судалгаагаар иргэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас илүү итгэдэг гэсэн дүн гарчээ.
-Дэлхийд аж төрөхөд таатай байдлаараа тэргүүлдэг Дани улсын хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчний хомсдолд орсон тул гаднаас өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг авах асуудал чухалд тооцогдох болжээ.
-“Роснефть” ирэх 20 жилд төлөвлөгөөнөөс гадуур 500 сая тонн нефть нэмж олборлоно
-БНХАУ хүний наймааны гэмт хэргийг таслан зогсоох тал дээр “үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй” байна хэмээн АНУ-ын Төрийн департаментаас мэдэгджээ.
-Венесуэлийн Дээд шүүхийн байр луу нисдэг тэргээр халдсан цагдаагийн албан хаагч Оскар Перес өөрийн Инстаграм цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардлаа.
-Ханиадны эсрэг вакциныг хүний биеийг өвтгөлгүй хийх туршилт амжилттай болсон байна.