Бусдад хайраа мэдрүүлэх хамгийн сайхан аргуудын нэг нь тэврэлт юм. Бидний сайн мэдэх KFC брэнд, Улаанбаатар Ротаракт клуб хамтран асрамжийн газрын болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хайрыг түгээж, тэдэнтэй нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ удаад 6-р сарын 25-ны өдөр KFC Бизнес плаза салбарт болж Баянгол дүүргийн 17-р хорооны эмзэг бүлгийн хүүхдүүд оролцлоо. Хүүхдүүд нь сургамжит хичээлүүдэд суун, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцож, дуу хуур, инээд баясалтай нэгэн өдрийг сайхан өнгөрүүллээ.
Эх орны ирээдүй болсон бяцхан иргэддээ зориулсан “Тэврэлтийн өдөр” сар бүр зохион байгуулагддаг бөгөөд хүүхэд бүрд KFC брэндийн гарын бэлэг өгдөг уламжлалтай.
Бяцхан үрсээ шалтгаангүй баярлуулцгаая.