Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөлийн ажлын хүрээнд хэсэгчлэн зам хаана.
Тодруулбал зурагт үзүүлсэн хэсэг буюу Баганарангаас баруун тийш 350 метр автозамын хөдөлгөөнийг өнөөдрөөс ирэх сарын 3-ны 23.00 цаг хүртэл хязгаарлана.
Суурь болон өнгөн хэсгийн асфальтбетон хучилт хийхийн тулд ийн хэсэгчлэн хөдөлгөөнийг хязгаарлаж буй юм.
Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол ирэх аравдугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй.
Он дамжин хэрэгжиж буй зам засварын ажлаар иус 3,6 км авто зам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялага, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй болох юм.