Монгол төрийн их баяр наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Наадамчид бөх нь хүчтэй, морь нь хурдан, харваачид нь мэргэн байхын ерөөлөөр баяр наадамтайгаа золгодог уламжлалтай. Жил ирэх бүр бөхийн барилдаан наадамчин түмний сэтгэлийг догдлуулсан уран хурц барилдаанаар дүүрэн сонирхолтой, үзүүштэй болдог. Наадамд зодогдох хүчтэнүүд маань аймаг, дэвжээгээрээ гал болон гарч баяр бэлтгэл сургуулилалтаа базаан, бяр хүчээ жигдрүүлж байна. Манай сайтын сурвалжлах баг бөхийн галаар явж, тэдний бэлтгэлийн талаар уншигчдадаа хүргэхийг зорилоо.
Бидний очсон эхний гал Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ байсан юм. Хантайшир дэвжээний бөхчүүд уламжлал ёсоор Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Мандал” амралтын газарт наадмын бэлтгэлээ базааж байна. Хантайшир дэвжээний бөхчүүд 10 гаруй жилд энэ газар наадмын бэлтгэлээ чамбайруулж, улсын цолтнуудаа өлгийдэн авсан билээ.
Энэ жил Хантайшир дэвжээнд улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Соронзонболд, начин Ш.Тогтохбаяр, С.Багахүү, Ш.Шинэбаяр, аймгийн хурц арслан Б.Хишигбаатар, Ц.Бямба-Очир, Д.Тангад нарын тэргүүтэй 50 гаруй бөх бэлтгэлээ хангаж байна.
Дэвжээний дасгалжуулагчаар улсын начин С.Багахүү ажиллаж байгаа юм. Багахүү начин хоёр дахь жилдээ дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж байна. Хантайшир-ын бөхчүүд биднийг очих үеэр хүчний бэлтгэл хийж байв.
Тус дэвжээний бөхчүүдийн бэлтгэл тун сайхан жигдэрч буй. Тэднээс 2017 оны эхний цол олгох барилдаан буюу Бүх цэргийн наадамд түрүү бөх тодорсон. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Балганы Хишигбаатар түрүүлж, хурц чимэг хүртсэн юм.
Хантайшир дэвжээнд улсын цолд зүтгэж яваа хэд хэдэн бөхчүүд наадмын бэлтгэлээ базааж байгаа. Жишээ нь аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир, Б.Хишигбаатар Д.Тангад, аймгийн арслан Б.Отгонбаатар, Ж.Алтаншагай, А.Хосбаяр, Т.Сайханжаргал нар улсын начинд цолд тун ойрхон ирээд буй.
Мөн жилийн турш сайн барилдсан аймгийн заан Ч.Эрдэнэсайхан гэж залуу бий. Энэ хүчтэн аймгийнхаа наадмыг түрүүг зоволгүй хүртэх болов уу. Түүнтэй аймгийн заан Даваажаргал өрсөлдөх учиртай. Ингээд залуучууд бүрийг тоочвол Хантайшир дэвжээний хүчтэнүүд бүгд дээшээ цойлж барилдах боломжтой.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс