АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шуугиан дагуулсан цагаачлалын тухай зарлиг хэрэгжиж эхэллээ. Зарлигт заагдсан лалын шашин шүтдэг Ойрхи Дорнодын зургаан орны иргэдийн гэр бүлийн гишүүд эсвэл бизнесийн харилцаатай түнш АНУ-д байхгүй тохиолдолд эдгээр орны иргэдэд АНУ-д орох виз олгохгүй. Визнийх нь хүчинтэй хугацаа дуусаагүй иргэдэд дээрх зарлиг хамаарахгүй аж.
Өвөө эмээ, авга/нагац ах эгч, үеэл зэрэг нь ойр дотны хүнд тооцогдохгүй гэнэ. Зөвхөн эцэг эх, эхнэр нөхөр, хүүхэд, хүргэн/бэр, ах дүү нар нь байдаг болон АНУ-ын иргэн эсвэл албан байгууллагатай бизнесийн харилцаатай, Америкт сурдаг тохиолдолд дээрх зарлиг үйлчлэхгүй гэнэ. Түүнчлэн эдгээр харилцаа нь бүгд албан ёсоор баталгаажсан байх ба албан ёсны баримттай байх ёстой аж.
Ерөнхийлөгч Доналд Трампын зарлигт Иран, Ливи, Сомали, Судан, Йемен зэрэг зургаан улсын иргэдийг болон дүрвэгсдийг Америкийн нутаг дэвсгэрт тодорхой хугацаагаар оруулахгүй байхаар заасан.
Энэ долоо хоногийн эхэнд Америкийн Дээд шүүхээс Трампын зарлигийг хэсэгчлэн хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн юм. Шүүхээс дээрх зургаан орны иргэд болон дүрвэгсэд АНУ-д тэдний “ойр дотны” хүн байгаа гэдгийг баталсан тохиолдолд АНУ-д нэвтрэх боломжтой хэмээн онцгойлон зааж өгсөн байна.
Дээд шүүх Трампын зарлигийг цаашид дагах эсвэл бүрмөсөн хүчингүй болгох эсэхийг ирэх аравдугаар сард шийдэх юм.
Түүнчлэн дүрвэгсдийг хүлээн авах үйл ажиллагааг 120 хоногоор зогсоохыг шүүхээс зөвшөөрсөн байна.