Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Испанийн “Реал Мадрид” багийн од, дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Кристиано Роналдо ихэр хүүхэдтэй болсноо зарлажээ.
Португалийн SIC сувгийн мэдээлж байгаагаар Роналдо энэ сарын 8-нд охин, хүү ихэртэй болсон ба тэрээр хүүхдүүддээ Матэо болон Ева гэсэн нэр өгсөн байна.
32 настай Роналдогийн том хүү бага Кристиано Роналдо одоо долоон настай билээ. Ихрүүдийн ээж хэн болох нь тодорхойгүй байна.
Алтан бөмбөгний эзнээр дөрвөн удаа шалгарсан Португалийн од Кристиано Роналдо хүүхдүүдээ мэндлэх үеэр Тив хоорондын цомын тэмцээнд оролцож байсан талаараа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байна.
Тэрээр мэндлээд удаагүй байгаа хоёр хүүхдээ тэврэн “Амьдралынхаа шинэ хоёр хайрыг тэврэх боломжтой болсондоо маш их баяртай байна.” хэмээн бичин нийтэлжээ.