АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ /1-р хэсэг/
Холоос харахад гудамж чимсэн жижигхэн бөмбөрцөг мэт харагдах архитектурын өвөрмөц загвар бүхий энэхүү шилэн байгууламж угтаа найман давхар өндөр ажээ.
Шөнийн харанхуйд өнгө өнгийн гэрлээр тоглож, "I love Astana", "Astana Expo 2017" зэрэг үгс дээгүүр нь урсан, нүргэлсэн хөгжим, цугласан олны дуулж бүжиглэх сонстох нь хотын гудамжаар алхаж явах бидний сонирхлыг улам татаж байлаа.
Энэ бол Казахстан улсын нийслэл Астана хотын бас нэгэн бэлгэ тэмдэг гэж нэрлэж болохуйц Олон улсын "Астана Экспо 2017"-гийн төв барилга билээ.
GoGo Мэдээний агентлагийн сэтгүүлч надад Астана хотноо болсон Евразийн медиа форумд оролцохын зэрэгцээ энэхүү экспог үзэх хувь тохиосон юм. Хувь тохиол гэж онцлон тэмдэглэж байгаа учир нь энэхүү арга хэмжээ олон улсад ихээхэн нэр хүндтэй бөгөөд хоёроос гурван жилд, зарим үед таван жилд нэг удаа зохиогддогоороо онцлогтой.
Тухайлбал, 2012 онд Өмнөд Солонгос, 2015 онд Италийн Милан хотноо болж байсан бол энэ удаагийнх Астана, дараагийнхыг нь гурван жилийн дараа буюу 2020 онд Дубай хотноо зохион байгуулах юм.
Хэрвээ та амралтаараа гадагшаа, тэр дундаа Монголтой ойролцоо улс орноор аялахаар төлөвлөж байгаа бол энэхүү арга хэмжээг бүү алдаарай. Энэ оны есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тул гурваас дөрөв хоногийн аялал төлөвлөөд Астана болон тус улсын хуучин нийслэл Алматы хотыг зорихыг зөвлөж байна.
МОНГОЛ УЛС УРИГДСАН Ч ОРОЛЦОЖ ЧАДААГҮЙ
Олон улсын үзэсгэлэнгийн товчооноос Дэлхийн Экспо үзэсгэлэн зохион байгуулах эрхийг Казахстан 2012 онд авчээ. Манай улсыг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2014 онд оролцохыг урьсан байна.
Ингээд Монголын талаас бүхий л бэлтгэлээ хангаж, зураг төслөө гаргаад байсан ч гурван сар үргэлжлэх тус арга хэмжээний зардал нь хэт өндөр байснаас болсон уу ямартай ч төсвөө танаад орж чадаагүй байна.
Дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын 10 гаруй байгууллага оролцож байгаа энэхүү үзэсгэлэнгийн үеэр өдөр тутам сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, аливаа улсын үндэсний өдөрлөг, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ.
Тиймээс та Астанаг зорихоор шийдсэн бол энд дарж хуваарийг англи, орос, казах, франц, хятад хэлний сонголттойгоор уншиж, өөрийн сонирхсон тоглолт, урлагийн арга хэмжээтэй уялдуулан аяллаа зохицуулах боломжтой юм.

АРХИТЕКТУРЫН ГАЙХАМШИГ
Үзэсгэлэн нийт 174 га талбайг эзлэх бөгөөд бөмбөрцгийг тойрсон 14 барилгад тус бүр дөрвөөс таван улсын павильон байрлаж, улс орнууд өөрсдийн уламжлал, ёс заншил, технологийн дэвшлийг тодотгосон үзэсгэлэнгээ дэглэжээ.
Харин тэдгээрийн гол төвд "Нур Алем" хэмээн нэрлэсэн дэлхийн хамгийн том бөмбөрцөг хэлбэртэй барилга оршино. Энэ бол Казахстаны павильон юм.
Архитектурын гайхамшиг болсон энэхүү байгууламж 80 метрийн диаметртэй, 5000 метр кв. талбайтай бөгөөд "Казахстантай танилцах", "Бүтээлч эрчим хүч" гэсэн хоёр бүсэд хуваагдсан байна.
Цифровые, интерактивные и мультимедийные технологии позволяют расширить возможности восприятия экспозиций. К примеру, проекция поверхности солнца захватывает дух. К тому же для большей достоверности в этом закрытом кУпольном помещении поддерживается высокая температура. Еще одна из инсталляций представлена в виде сенсорной игры. Так изучая ее правила можно узнать о составе поверхности солнца. Интерес экспозиция вызывает как у детей, так и у взрослых.
Подробнее: http://kazakh-tv.kz/ru/view/hi-tech/page_186106_expo-2017-pavilon-
Любое использование материалов сайта допускается только при наличии гиперссылки на Kazakh-tv.kz.
БЭЛГЭ ТЭМДЭГ
Астана хотын онгоцны буудалд буугаад хотын хаанаас ч "Astana Expo 2017" гэсэн том үсэг бүхий сурталчилгаа харж болно. Мөн хаа нэгтээ ус, нар, ургамал ногоог илэрхийлсэн энэ гурван "хүүхэд"-тэй тааралдана.
Сауле, Мөлдир, Куата буюу казах хэлнээс орчуулбал эрч хүч гэсэн утгатай, газар дэлхий, ургамал ногоо, ус, нарнаас гарган авдаг эрчим хүчийг тэднээр илэрхийлжээ.
Сэдвээсээ түр хазайхад, онгоцны буудал болон бэлэг дурсгалын эдлэл худалдаалдаг /Экспо зохион байгуулж буй Нур-Алем бөмбөрцгийн нэгдүгээрт давхарт мөн дэлгүүр бий/ дэлгүүрүүдэд "Astana Expo 2017" болон энэ гурвын зурагтай аяга шаазан, шилэн бөмбөрцөг, түлхүүрийн оосор, утасны гэр зэрэг төрөл бүрийн дурсгалын зүйлс борлуулж байв.
Тэдгээр нь 2000 тенге буюу /1 тенге ойролцоогоор 7.39 төгрөгтэй тэнцэнэ/ 14 мянгаас дээш үнэ өртөгтэйгөөр, зарим чамин эдлэл нь бүр 100 гаран мянган төгрөгийн үнэтэй байлаа.
/Хэрвээ та цаганд баригдахгүйгээр Астана хотоор зугаалбал өөр дэлгүүрээс эдгээр зүйлсийг хямд өртгөөр хайж олж болно. Харин үнэхээр авахыг хүсээд бас зав муутай явж байгаа бол экспогийн дэлгүүрээс дурсгалын зүйлс авахыг зөвлөж байна./
ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭХЭД 4000 ТЕНГЕ БУЮУ 29500 ТӨГ
"Астана экспо"-гийн тасалбар нэг хүний 4000 тенге буюу өнөөдрийн ханшаар 29500 төгрөгийн үнэтэй. Тасалбарыг tickets.expo2017astana.com сайтаас цахимаар захиалах боломжтой юм билээ. Харин тоглолт үзэхээр тасалбар худалдан авсан зочдод экспо үзэх эрх бэлэглэх юм байна.

"ИРЭЭДҮЙН ЭРЧИМ ХҮЧ" СЭДЭВ ДОР ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНДЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХЫГ УРИАЛАВ
“Ирээдүйн эрчим хүч” сэдэв дор бүтээн байгуулсан уг үзэсгэлэнгээр 2-3 сая орчим зочин хүлээн авахаар төлөвлөжээ.
Энэ удаад эрчим хүчний сэдвийг сонгосон нь үнэхээр нүдээ олсон гэж хэлж болохоор. Учир нь манай гарагийн тулгамдсан асуудал болоод буй эрчим хүчний хэрэглээг ирээдүйд хүн төрөлхтөн хэрхэн шийдэж болохыг орчин үеийн технологийн онцгой сонин шийдлээр харуулж, эрчим хүчний хэрэглээндээ илүү хариуцлагатай, ариг гамтай хандаж, байгальд үзүүлэх хор нөлөөгөө багасгахыг уриалжээ.
Казахстанд амьдардаг нэгэн томоохон үйлдвэрийн эзэн тус үзэсгэлэнд "Салхи, усны эрчим хүч гарган авах үйл явцыг жижигрүүлсэн хувилбараар хийсэн бол илүү сонирхолтой болох байж. Түүнээс ер нь дажгүй болсон" хэмээн санал бодлоо илэрхийлж байв.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ БӨМБӨРЦӨГ ХЭЛБЭРТЭЙ БАРИЛГА
Найман давхар өндөр дэлхийн бөмбөрцөгийн давхар бүрийг ирээдүйн эрчим хүчний чиг хандлагыг тодорхойлсон, өгөгдсөн сэдэв дор тохижуулсан байгааг харж болно.
8-р давхар Ирээдүйн Астана
7-р давхар Сансрын эрчим хүч
6-р давхар Нарны эрчим хүч
5-р давхар Салхин эрчим хүч
4-р давхар Биомассын эрчим хүч
3-р давхар Кинетикийн эрчим хүч
2-р давхар Усны эрчим хүч
1-р давхар Казахстаны үндэсний павильон
Нэгдүгээр давхарт зочдыг Казахстан улсын соёл уламжлал, ард түмний үүх түүхийг харуулсан төрөл бүрийн үзүүлэн, он цаг солигдон харагддаг хөдөлгөөнт дүрслэл бүхий хана зэргийг харах боломжтой.
Зочдыг шилэн цахилгаан шатаар шууд наймдугаар давхарт гаргасан ч доош явах цахилгаан шатанд зөвхөн нялх хүүхэдтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай хүмүүс л суух "эрхтэй" тул бид нэгдүгээр давхар хүртэл алхаж явав. Энэ нь зочдодоо үзэсгэлэнг бүрэн үзүүлэх зорилго юм болов уу гэж бодогдсон юм.

Наймдугаар давхарт 100 метрийн өндөрт хүрээд цахилгаан шатнаас гарахад биднийг шилэн шал угтана. Доош харвал барилга бүхэлдээ харагдах тул толгой эргэмээр.
Цаашилбал яг л уран зөгнөлт кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх 2050 оны ирээдүйн Астана хотыг дүрсэлсэн хэсэгт хөтлөв. Нэгдүгээр давхар Казахстаны өнгөрсөн цаг үеийг санагдуулах бол хамгийн дээд давхарт ирээдүйгээр аялуулна.
Давхар болгоныг эрдэмтдийн тусламжтайгаар нар, салхи, ус, биомасс, кинетикийн эрчим хүч гэсэн сэдвийн дагуу тун сонирхолтойгоор тохижуулжээ.
Тухайлбал, долдугаар давхарт буухад сансар огторгуйгаар аялуулж, сансрын талаарх танин мэдэхүйн шинж чанартай бүхий л эд зүйлсийг эндээс харах боломжтой. Харин тавдугаар давхарт салхины эрчим хүчийг өөрийн биеэр мэдрэх болно.
Тиймээс хүүхэд багачуудтайгаа үзвэл та болон таны гэр бүл дэлхий ертөнц, гараг огторгуй, сэргээгдэх эрчим хүчний талаарх мэдлэгээ зузаатгаж, нүдээр үзэж, биеэр мэдрэхийн зэрэгцээ, хэзээ ч мартагдахааргүй аялал болно гэдэгт итгэлтэй байна.
Харамсалтай нь бид маш шахуу хуваарьтай явж байсан тул давхар бүрийг нэг бүрчлэн үзэж амжаагүй юм. Экспог бүтэн тойрч үзэхэд багадаа дөрвөөс таван цаг зарцуулах тул та аяллын хуваарьтаа тус үзэсгэлэнд нэг өдөр гаргахыг зөвлөж байна.

"Астана Экспо"-гийн олон улсын павильонууд болон уг экспогийн үеэр ямар тоглолт үзэж болох, мөн Астанад хүрэхэд ямар зардал шаардагдах талаар маргаашийн нийтлэлээс унших боломжтой.
Та өөрийн нүдээр 2017оны АСТАНАГ үзсэнээр хамгийн онцгой мэдрэмж мартагдашгүй дурсамжтай үлдэх болно.