MUN ГЭЖ ЮУ ВЭ?
Нэгдсэн үндэстний байгууллагын загвар хуралдаан (Model United Nations) нь дэлхийн өнцөг бүрт байрлах дунд сургуулиудаас их сургуулийн хүрээнд зохиогддог. Сурагчид хаана, ямар сургуульд сурч буйгаас үл хамааран ихэд идэвхтэй оролцдог юм. Энэхүү загвар хуралдаанд олон улсын харилцаа, дэлхий нийтэд тулгамдаж байгаа НҮБ-ын “жинхэнэ” сэдвүүдийг хөндөн хэлэлцдэг бөгөөд НҮБ-н Ерөнхий Нарийн бичгийн дарга асан Бан Ки-Мун, Киотаке Акасака зэрэг үе үеийн удирдагчид энэхүү мэтгэлцээн хэлбэрээр зохиогддог хэлэлцүүлэгт өргөн хүрээнд хамрагдаж байсан түүхтэй.
ЯАГААД MUN-Д ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
70-аад жилийн түүхтэй энэ хуралдаанд оролцсоноор судалгаа хийх, мэдлэгэд үндэслэн олны дунд илтгэл тавих, мэтгэлцэх ба бусад улс орнуудын нийгэм соёлоос суралцах гэх мэт асар их чадвар эзэмшиж, эзэмших суурийг нь тавихад нөлөөлдөг хэмээн оролцогчид нь онцолдог юм. Тухайлбал:
- МЭДЛЭГ
MUN бол даяаршлын нийгэмд амьдарч буй танд дэлхий ертөнц, эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудын талаар дэлгэрэнгүй мэдэж, "Дэлхийн талаар мэдлэгтэй, дэлхийн хүн байх"-д суралцах боломж олгоно!
Оролцогч бүр нэг улсыг төлөөлөн, түүнийх нь салбар комисст орсон бол хэлэлцэх сэдэв, улсынхаа талаар судлах хэрэгцээ зайлшгүй гардаг. Үүний явцад мөн дэлхийн удирдагчдын онцгойлон хөнддөг, дүрвэгсэд, энхийг сахиулагсад, хүрээлэн буй орчин гэх мэт нэн чухал сэдвүүдийн талаар мэдлэгээ өргөжүүлдэг.
“Тухайн улс орны талаар илүү ихийг судлан, илүү гүнзгий мэдэж, түүндээ бүр донтож, илүү ихийг мэдэх хүсэлд автдаг”
Нандин Ганжолоо (UBMUN 2015-н Шилдэг оролцогч)
- ЧАДВАР
Аливаа комиссийн мэтгэлцээнд тухайн улсынхаа байр суурийг илэрхийлэн оролцохын тулд бусдад итгэл үнэмшил төрүүлэх, манлайлах зан чанар ихээр шаардагдахаас гадна, асуудалд ул суурьтай дүгнэлт хийх шүүмжит сэтгэлгээ, бусдын байр суурийг хүлээн зөвшөөрч чадах зан чанарууд шаардлагатай.
Энэ бол MUN-ий үеэр таны зайлшгүй эзэмшиж, хөгжүүлэх ёстой чадваруудын багахан хэсэг нь юм. Та өөрийн манлайлах, багаар ажиллах, илтгэх, судалгаа хийх, дипломат ёс ба харилцааны чадваруудаа хөгжүүлэхийг хүсвэл MUN-д заавал өөрийгөө сориорой.
- ХҮРЭЭЛЭЛ
MUN-г зорих хамгийн том шалтгаануудын нэг бол мэдээж хүрээлэлтэй болох. Та эндээс үе тэнгийн маш олон залуу манлайлагч, шинийг санаачлагч, идэвхтэй залуустай танилцаж, туршлага судлах, нөхөрлөх боломжтой болно. Ирээдүйд гар нийлэн ажиллах хамтрагч тань оролцогчид гэлтгүй зохион байгуулагчид, ивээн тэтгэгч ба хамтран ажиллагсад гээд өргөн хүрээлэл дунд тань байж мэдэх юм. Хүрээлэл дундаасаа та улам их зориг, итгэл олж илүү ихийг хийж бүтээх, тэмүүлэлтэй болж чадна гэдэгт итгэлтэй байна.
UBMUN-НИЙ ТУХАЙ
Наймдугаар сарын 17-19-ний хооронд Монголын ахлах ангийн сурагчдад олон улсын гадаад бодлого, дипломат харилцаа, хэлэлцээр хийх туршлага суулгах зорилгоор UBMUN арга хэмжээг “Найрамдал” ОУХТөвд зохион байгуулах гэж байна. Үүнд 10-12 дугаар ангийнхан оролцох боломжтой. Оролцохын тулд бүртгэлийн формыг бөглөж оролцох хүсэл сонирхлоо илэрхийлэн сонгогдох учиртай.
UBMUN нь энэхүү хурлыг Монголдоо анх удаагаа ахлах ангийнхны дунд 2015 онд зохион байгуулснаас хойш жил бүр Монгол улсын өнцөг булан бүрээс шалгарсан 68 сургуулийн 450 сурагчийг хамруулж чаджээ. Харин энэ жилийн хувьд урьд урьдынхаас илүү өргөн хүрээг хамарч 230 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах гэж байна. Оролцогч бүр Найрамдал төвд бүтэн дөрвөн өдрийн турш байрлаж манлайлж, цагаар ажиллаж, илтгэл тавьж, судалгаа хийж, дипломат ёс ба харилцааны чадваруудаа хөгжүүлэх боломжтой. Иймээс та бүгд өргөнөөр хамрагдан, өөрийн ирээдүйд хөрөнгө оруулж, ирээдүйн удирдагчдын нэг болохдоо эртнээс шамдаарай.