-Нийслэлийн иргэд татвар төлдөг болохоор төсөлд тусгажээ-
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас зургаадугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг шийдлээ.
Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль анх 1994 онд батлагджээ. Улаанбаатар хот 500 мянган хүн амтай байхад батлагдсан энэ хуулийг 1 сая 396 мянга буюу манай улсын нийт хүн амын 44.7 хувь нь амьдарч байгаа хотод хэрэгжүүлэх боломжгүй болсон учир шинэчилсэн найруулга хийх болсноо Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэв.
Улаанбаатар хот 9 дүүрэг, 152 хороотой бөгөөд хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297 байдаг аж.
Түүнчлэн нийслэлийн оршин суугч нь амьдарч буй орчноо тохижуулсан, мод, бут тарьсан, нийслэлийн тулгамдсан асуудпыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсны төлөө урамшуулал хүртэх зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгасан байна. Мөн иргэд зөвхөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бүсэд суурьшин амьдрах, шилжин ирэгсэд тухайн засаг захиргааны нэгжид тогтоосон хугацаанд бүртгүүлэх, хуульд заасан хураамж, төлбөр төлөх, бусад оршин суугчийн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хүндэтгэж, нийгмийн хэв журмыг сахих зэрэг үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ.
2016 онд хотод 553.6 тэрбум төгрөгийн орлого оруулахаар төлөвлөсөн ч эдийн засгийн таагүй нөхцлөөс үүдэж биелээгүй, 435 тэрбум төгрөг төвлөрсөн байна.
Улаанбаатар хот 500 мянган хүн амтай байхад батлагдсан хууль нь 1 сая 396 мянга буюу манай улсын нийт хүн амын 44.7 хувь нь амьдарч байгаа хотод хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Хот доторх замыг хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр бариад ашиглах боломжтой юу? гэж асуухад хотын дарга С.Батболд, ААН-үүд өөрийн хөрөнгөө зам тавьж, ашиглаад топдорхой хугацааны дараа нийслэлд шилжүүлж болно. Гэхдээ төлбөрийг 2018 оноос өмнө шилжүүлэх боломжгүй. Өөрийн хөрөнгөөр зам тавих гэрээг эхнээс нь хийгээд, ажлууд явагдаж байна гэж хэллээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Хуулийн төсөл боловсруулахдаа ямар хотыг жишиг болгон авч үзсэн бэ? Энэ хуульд тусгасан маш олон заалт заавал хуулиар биш, дүрэм журмаар зохицуулагдаж болохоор харагдаж байна. төсөл дээр маш сайн ажиллаж хэрэгтэй байна гэхэд,
Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Дэлхийн орчин үеийн хотууд ногоон хот байгуулахад гол анхаарлаа хандуулах болсон. Том үйлдвэрүүдээ хотын төвөөсөө гаргах чиглэл барьж байна. Бид ч мөн адил, энэ зарчмаар ажиллана. Манай хот Америкийн Денвер, Казахстаны Астана хотуудтай эгч дүүcийн харьцаатай. Энэ хотуудын хэрхэн хөгжсөн талаар судалсан. Ер нь бол нийслэл хот албан татвартай болно, татварын хэмжээг УИХ тогтооно. Татварыг хотоо хөгжүүлэхэд зарцуулна. Улмаар нийслэл хот үнэт цаас гаргаж, хөгжлийн тодорхой асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ гэлээ.
Л.БОЛД: УЛС ТӨРИЙН ХҮЧИН АРД ТҮМЭНД ГОМДОЖ БОЛОХГҮЙ
-УИХ-ын гишүүн Л.Болд, Улаанбаатар хот руу шилжин ирэхийг тодорхой хугацаагаар хязгаарласан. Энэ шийдвэр уг хуульд хэрхэн тусгалаа олсон бэ. Энэ хууль гарснаар агаарын болон хөрсний бохирдол, хууль бус газрын наймааг таслан зогсоох зэрэг гол асуудлыг шийдмээр байна. Хамгийн наад зах нь гэр хорооллын нүхэн жорлонг үгүй болгомоор байна. Мөн хотынхоо төв талбайд автомашины зогсоолтой дэлхийн ганц хот нь Улаанбаатар боллоо. НЗДТГ-ыг Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлэх тухай яригдаж байна. энэ бүхэнп хариу өгөөч гэв.
Засаг дарга С.Батболд, Хамгийн сүүлийн асуултаас эхлэн хариулъя. Хотын өмнөх удирдлагууд ажлаа өгөхөөс хэдхэн хоногийн өмнө Сүхбаатарын талбайн баруун талын хотын захиргааны гурван давхар байшинг нэг банктай гэрээ хийгээд зарсан байсан. Одоо бид нар хэний байранд ажиллаж байгаагаа сайн мэдэхгүй байгаа. Энэ асуудал одоо шүүхийн шатанд яваа. Хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг дэх Ханын материалын комбинат руу нүүлгэж, тэндээ захиргааны барилга барих 230 сая ам.долларын концессийн гэрээ байгуулсан байна.
Одоогоор хотын захиргаа нүүх шаардлагагүй, энэ гурван давхар байшиндаа үйл ажиллагаа явуулаад байж болно. Гэрээ хийсэн компани нь нэхэмжлэл гаргаж, энэ асуудал одоо шүүхийн шатанд явж байна.
Болд гишүүн амьдралаас тасархай юм ярих юм аа. Улаанбаатар хотод өнөөдөр автомашины зогсоол хүрэлцэхгүй байна. Жуулчдын автомашиныг зогсоох ч зогсоол алга. Тиймээс зогсоолын асуудлаа шийдтэлээ Төв талбайн урд хэсгийг автомашины зогсоол болгон ашиглаж байгаа юм. Цаашдаа тэр хэсэгт орчин үеийн усан оргилуур байгуулах төлөвлөлт хийсэн.
Өнгөрсөн өвөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрсөн. Иймд 1.3 сая иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг хангахын тулд 2018 оныг хүртэл Улаанбаатар хотод шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарласан. Хотын асуудлыг шийдэгдвэл түр орон нутагтаа амьдарч байгаарай л гэсэн утгатай шийдвэр юм хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн Л.Болд: Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд нийслэлчүүд эрх баригч намд үнэлэлт дүгнэлтээ тодорхой өгсөн. МАН-ынхан АН л бүхнийг харлуулдаг мэтээр буруутгадаг нь үгүй юм гэдгийг ард түмэн хэлээд өглөө. Ард түмэн ухаантай. Улс төрийн хүчин ард түмэнд гомдож болохгүй, ах дүүдээ гомдож болно. Тэгэхээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлмээр байна гэж хэллээ.