Улс орон өнөөдөр өрнөсөн үйл явдлыг нэг өгүүлбэрээр товчлон хүргэж байна.
-Хүний амь аварсан дөрвөн эмчид МИАТ үнэгүй зорчих эрхийн бичиг олголоо.
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: Эмэгтэй 48, эрэгтэй 53 насандаа тэтгэвэрт гарах эрх нь нээгдэнэ гэж мэдэгдлээ.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үед хотын дарга С.Батболд: Хотын захиргааг Ханын материал руу нүүлгэх шийдвэр гаргасныг болиулсан гэж хэллээ.
-0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд сар бүр 50 мянган төгрөг олгох хуулийг дэмжлээ.
-Залуус Дорнодын талд харангадаж, сульдсан зээрнүүдийг усалж байна.
-АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Архангай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад төв цэвэрлэх байгууламж барихаар боллоо.
-Нисгэгчгүй агаарын хөлөг Дрон, 3D сканнер, шугам хоолойны хяналт шалгалтын гэх мэт олон дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг Австрали, Испани, Сингапур, Малайз, Индонез, Нидерланд зэрэг улсын тусгай мэргэжлийн инженерүүдийн танилцуулах уулзалт долоодугаар сарын 6-нд Улаанбаатарт болно.
-Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Хөх хотын Гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг-д зодоглосон олимпын мөнгөн медальт Д.Сумъяа зооны аваргын төлөө Германы жүдоч Виола Ваечтертэй барилдаж, нэмэлт цагт цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
-Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг залуу эмч" шагналын эзнээр Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргал тодорлоо.
-УБТЗ-ын албан хаагчдын гүйцэтгэж байгаа Өргөн өртөөнөөс Улаан-Уул хүртэл 30 километр замын их засварын ажил ирэх наймдугаар сард дуусна.
-Аймгуудын цахилгааныг холбох ажил 50 хувьтай байна.
-БНХАУ-ын Засгийн газар долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн зөвшөөрөлтэй жижиг боомтуудаар нүүрс импортлохыг зогсоох шийдвэр гаргаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
-Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Гадаад пасспорт олгох газар өдөрт 800 иргэнд гадаад паспорт шинээр олгож байна.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэж үзсэн тул тэрбээр шүүхэд хандсан ч бүх шатны шүүхээр "СЕХ хууль зөрчөөгүй" гэсэн шийдвэр гарчээ.
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар мэдээлэл хийж, ирэх сарын 7-нд болох дахин санал хураалтад МАНАН-г биш цагаан сонголт хийж, цагаан хувьсгал эхлүүлэхийг уриаллаа.
-УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлд авсан завсарлагаа зогсоохыг АН-аас шаардлаа.
-“Оюутолгой”-н хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш зургадугаар сарын 21-нээс хойш найман хувиар өсөж, 3.57 канад доллар болсон ч зургадугаар сарын 27-ны арилжаагаар 6.5 хувиар буурсан байна
-Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхүүд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нийт 4727 ялтны материалыг хянаж байна.
-Нийслэлийн хэмжээнд 41 мянган хүн В, С вирүсийн илрүүлэгт хамрагджээ.
-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Энэ сонгуульд хоёр элемент нэмэгдсэний нэг нь хар пиар, нөгөө нь гүйцэтгэх ажил” гэж хэллээ.
-Он гарснаас хойш энэ сарын 21-ний байдлаар могойд хатгуулсан таван тохиолдол Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгджээ.
-Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” концертоо долоодугаар сарын 11-ний 19.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглоно.
-"Зон олны нам”-ыг бүртгэн, “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг бүртгэхээс татгалзав.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 2017 оны долоодугаар сарын 07-ны өдөр явагдах болсонтой холбогдуулан МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагаанд өөрчлөлт оржээ.
-Шар металлын ханш олон улсын зах зээлд лхагва гарагт 0.3 хувиар өсөж, унци нь1250.33 ам.долларт хүрсэн байна.
-Багш нар туслах багштай болно.
-Узбекистаны нийслэл Ташкент хотноо самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх өдөр Азийн самбо бөхийн холбооны конгресс хуралдаж, Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэлийг Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгов.
-Замын-Үүдэд логистикийн төв байгуулснаар жилд зургаан сая тонн ачааг шилжүүлэн ачна.
ДЭЛХИЙД
-Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ оны эхээр албан тушаалаа авснаас хойших анхны уулзалтаа пүрэв гарагт хийлээ.
-Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Испанийн “Реал Мадрид” багийн од, дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Кристиано Роналдо ихэр хүүхэдтэй болсноо зарлажээ.
-“Nike” компани энэ онд дундаас дээгүүр түвшинд борлуулалтаа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.
-"Rolls-Royce-ийн худалдан авагчдын дундаж нас харьцангуй залуужиж байгаа нь гайхалтай хэрэг” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ.
-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шуугиан дагуулсан цагаачлалын тухай зарлиг хэрэгжиж эхэллээ.
-АНУ-ын банкнууд анх удаа Холбооны Нөөцийн банкны “стресс тест”-ийг давав.
-Дубайд дронтой, жолоочгүй машин эргүүлд гарна.
-Өнөөдрөөс яг арван жилийн өмнө анхны iPhone Америкт худалдаанд гарч байв.