Өнгөрч буй энэ долоо хоногийн турш олон үйл явдал ар араасаа хөвөрлөө. Сонгууль болж, нэр дэвшигчид тус бүртээ сүржин мэдэгдлүүд хийн, дахин санал хураалтын товыг тойрон маргалдав.
Сонгуулийн эхний сунгаанд өвдөг шороодсон С.Ганбаатар цагаан хуудас уншуулахыг уриалсан нь цахим сүлжээнд идэвхтэй байдаг иргэдийг хоёр хуваав. Зарим нь МАНАН бүлэглэлийг эсэргүүцэх боломж нь цагаан хуудас уншуулах юм гэсэн бол нөгөө хэсэг нь дахин санал хураалтад зарцуулах 7 тэрбум төгрөг бага мөнгө биш гэцгээв.
С.Ганбаатарын энэ уриалгыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “ялагдсан хүний гонгинол” гэж дүгнэв. Харин МАН мэдэгдэл гаргаж, монгол төрийн бүхий л томоохон албан тушаалыг хашиж явсан хүн цагаан хуудас уншуулахыг турхирч байгаад харамсаж байна гэсэн юм .
ҮЙЛ ЯВДАЛ
Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагч тодорсонгүй
Энэ сарын 26-нд Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгууль боллоо. Сонгуулийн ирц 68.2 хувьд хүрсэн тул СЕХ сонгуулийг хүчинтэйд тооцов.
Гэвч санал хураалтаас ялагч тодорсонгүй. Парламентын сонгуулийн түүхэнд анх удаа олонхийн саналыг авсан нэр дэвшигч байсангүй. Үүнд иргэдийн сонгуулийн ирц муудсанаас бус нэр дэвшигчдийн нэр хүнд шалдаа буутал унасан, олон нийтийн хүлээлтэд нийцсэн мөрийн хөтөлбөр боловсруулаагүй, сөрөг сурталчилгаа ихээр явуулсан нь нөлөөллөө.
Дахин санал хураалт 7-ны баасан гарагт болно
Хэдийгээр сонгуулийг хүчинтэйд тооцсон ч олонхийн санал авсан нэр дэвшигч байхгүй тул дахин САНАЛ ХУРААЛТ явуулахаар болов. Дахин санал хураалтыг анх удаа улс даяар зохион байгуулах тул өмнө нь саналаа өгсөн иргэд дахин санал өгөх үү, ирц мөн 50 хувьд хүрснээр сонгуулийг хүчинтэйд тооцох уу зэрэг олон асуултыг иргэд бие биеэсээ асууж байв.
Дахин санал хураалтын товыг СЕХ энэ сарын 9-ний ням гараг гэж зарласан нь олон хүнийг бухимдуулав. УИХ-ын гишүүн О.Баасанхүү дахин санал хураалтыг энэ сарын 4-ний дотор явуулахыг, Монгол Ардчилсан холбооноос 6-нд буюу ажлын өдөр явуулахыг шаардсан. Харин МАН-ын нэр дэвшигч М.Энхболд СЕХ-ноос тогтоосон хугацаанд саналаа өгөөд баяр наадмаа тэмдэглэх нь зүйтэй болов уу" гэсэн юм.
Сонгуулийн маргааш нь буюу мягмар гарагт нэр дэвшигчид мэдэгдэл хийлээ
МАН-ын нэр дэвшигч М.Энхболд “Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэрээс хэтэрсэн, иргэдийн элдэв бусын зүйлд уриалан дуудсан, тэрбум, тэрбумаар нь орон нутаг руу мөнгө зөөсөн, гадаадаас сая саяар нь хандив авсан сонгууль болж өндөрлөж байна. Би үүнд их харамсаж байна. Дараагийн санал хураалт ч мөн ийм л болох болов уу” Гэв.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Би өрсөлдөгчөөсөө 110 мянгаар давуу ялалт байгуулсан. Монгол төрийг үнэгүйдүүлсэн 60 тэрбумын авлигын эсрэг Монголын ард түмэн саналаа өглөө” гэв. Харин МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар санал хураалтын дүнд гадны нөлөө орсон гэж үзэн, СЕХ-г шалгуулна гэсэн юм.
Баасан гарагт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ хуульд
- Жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж сар бүр 40 мянга,
- 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр 50 мянга,
- 4 хүртэлх насны хоёр ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 1 сая,
- 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөгийг тус тус олохоор тусгажээ.
Эдийн засагт тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт эерэгээр нөлөөлөх сайн мэдээ дуулдлаа. “Eco food trading” ХХК, “Darkhan meat foods” ХХК хамтран Иран руу хонины мах экспортолж эхэллээ. Тэд Иран руу 4000 тонн мах экспортлох гэрээ байгуулан, эхний ачилтаа баасан гарагт хийжээ.
Энэ сарын 25-нд МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” аяллын дугаартай нислэгээр зорчсон эмэгтэйн бие гэнэт муудсан юм. Түүний амьсгал боогдоход онгоцонд байсан дөрвөн эмч яаралтай тусламж үзүүлж, зорчигчийн амийг аварсан.
Мэргэжлийн самбаа гаргасан АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч, "Гурван гал" эмнэлгийн эмч Ц.Эрдэмбилэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-Бүүвэй нарт “МИАТ” ХК-ийн хамт олон талархлаа илэрхийлж, тус компанийн нислэг үйлддэг чиглэлүүдээс хүссэн чиглэл рүү ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зорчих эрхийн бичгийг баасан гарагт олгов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр баасан гарагт мэдэгдэл хийлээ. Тэрээр эрэгтэй 35 жил, эмэгтэй 30 жил нийгмийн даатгал төлөөд тэтгэвэрт гарах эрхтэй болсныг танилцуулав. Ингэснээр эмэгтэй хүн 48 насандаа, эрэгтэй 53 насандаа тэтгэврээ тогтоолгох эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл, 60, 65 гэдэг настай харьцуулахад нас харгалзахгүйгээр 30, 35 жилээр тооцож, тэтгэврээ тогтоолгох, тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байгаа аж.
САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ
Батлагдахаасаа өмнө багагүй дуулиан дагуулсан Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулсан юм. Чухам ямар зөрчилд хэдэн төгрөгийн торгууль ногдуулах бол?
Энэ хуулийн 6.21-р зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан. Энэ заалтыг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж болзошгүй тул энэ чиглэлээр Дээд шүүхийн тайлбарыг гаргахыг Монголын хэвлэлийн зөвлөл, Глоб интернэйшнл төвөөс ШААРДЛАА.