Өнгөрсөн сарын 22-нд Английн Манчестер хотын цэнгэлдэхийн гадаа болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэд болон хохирогчдын гэгээн дурсгалд зориулсан хандивын тоглолт боллоо.
Лондон хотын төвд болсон халдлагаас хойш 24 цаг ч өнгөрөөгүй байсан нь дуучин Ариана Гранде болон тоглолтыг үзэхээр ирсэн 50 мянган шүтэн бишрэгчдийг нь зогсоосонгүй.
Манчестер хотод болсон халдлагын хохирогчдод зориулсан хандивын тоглолтод дуучин Ариана Грандегээс гадна дэлхийн нэртэй хамтлаг дуучид оролцон ая дуугаа өргөн, Манчестер хотынхон болон англичуудад энэ хэцүү цагт нэгдэж, бие биеэ илүү хайрлахыг уриаллаа.
Тус тоглолтыг зохион байгуулж буй дуучин Ариана Гранде хүрэлцэн ирсэн үзэгчдэд хандан, “Ирсэнд баярлалаа, ийм хайр татам, хүчтэй, нэгдмэл байгаа та бүхэнд баярлалаа. Би та нартаа маш их хайртай, та нарын харуулж буй хайр, нэгдмэл байдал чинь одоо дэлхийд яг хэрэгтэй байгаа юм хэмээн хэлсэн байна.
Сэтгэл нь хөдөлсөн 23 настай дуучин бүсгүйн хоолой дуулах, үг хэлэх болгонд нь зангирч байсан ч тэрбээр өөрийн хит дуунуудаас гадна Майли Сайрус, Black Eyed Peas хамтлагтай хамтран дуулж шүтэн бишрэгчдээ баярлуулсан юм.
Тоглолтод дуучин Кэти Перри, Жастин Бибер, Робби Уилльямс, Лиам Галлахер, Cold play, Little Mix зэрэг хамтлагууд ая дуугаа өргөн барьсан юм.
Тоглолтын үеэр цэнгэлдэхэд хамгаалалтад зогсож байсан цагдаа нар болон эмнэлгийн ажилчид үзэгчдийн адилаар дуулж, бүжиглэж байв.
Ариана Гранде тоглолтын турш тайзнаас буугаагүй бөгөөд Манчестер хотын Паррс Вүүд Ахлах сургуулийн сурагчидтай My Everything дуугаа хамтран дуулсан юм.
Дуучин бүсгүй Манчестерийн дэлбэрэлтийн үеэр амь үрэгдсэн 15 настай Оливиа Кэмпбелл-Хардигийн ээжтэй уулзаад хамгийн сүүлийн мөчид тоглолт дээр дуулах дуунуудаа сольсон тухайгаа ярьжээ. Тэрбээр, “Оливиягийн ээж нь надад Оливия амьд байсан бол өөрийн чинь хит дуунуудыг л сонсохыг хүсэх байсан гэж хэлсэн.
Бид тэс ондоо зүйл төлөвлөчихсөн байсан ч тэр бүгдийг өөрчилсөн гэсэн байна.
Тоглолтын төгсгөлд тэрбээр тоглолтод оролцсон бүх хамтлаг дуучдын хамт тайзнаа гаран “One Last Time”дуугаа дуулсан юм.
Тэрбээр дээрээ One Love Manchester гэсэн бичигтэй цамц өмссөн байсан ба үзэгчид хувцас, нүүр, цаасан дээр I love MCR гэж бичсэн байв.
Зохион байгуулагчдын хэлж байгаагаар энэхүү үдэш Манчестер хотод болсон халдлагын улмаас амь үрэгдэж, хохирсон иргэд болон тэдгээрийн гэр бүлийн хэнд гар утас болон цахимаар 2 сая фунт стерлингийн хандив цугларсан гэнэ.