Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар болон энэ сарын 7-нд болох дахин санал хураалтын бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл хийж байна. Өнөөдрийн хуралд Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек оролцож байна.
СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Аймаг нийслэл сонгуулийн хороо графикийн дагуу ажлаа хийж байна. Саналын хуудас бүрэн хэвлэгдэж дууссан. Аймгуудын саналын хуудсыг ачуулж дууслаа. Гадаадад байгаа монгол иргэдээс санал авах ажиллагаа маргааш эхэлнэ. Энэ сарын 6-нд зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авах ажиллагаа эхэлнэ. Санал авах 7-ны өдөр бүх нийтээр амарна. Тийм учраас иргэд, сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
Баян-Өлгийн сонгуулийн хэсгүүдээс сонгуулийн дүн хоцорч ирсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр СЕХ-ны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн байна.
Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек сонгуулийн дүн хоцорсон шалтгааны талаар "Баян-Өлгийн аймгийн 42 хэсэгт тооллого явагдсан. СЕХ-ноос ирсэн шийдвэрийн дагуу үлдсэн 47 хэсэгт техникийн тооллого явагдсан. Техникийн тооллогын үед намуудын төлөөлөл байлцах хүсэлт явуулсан. МАН-аас дөрвөн ажиглагчаа илгээсэн, харин АН, МАХН-аас ажиглагч оролцохгүй хэмээн мэдэгдсэн. Техникийн тооллогыг зургаадугаар сарын 29-ний 19.00 цагаас эхэлж, 30-ны 24.00 цагт дуусгасан.
49 хэсэгт явуулсан техникийн тооллогоор МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын төлөө 12307, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын төлөө 7543, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын төлөө 2686 сонгогч саналаа өгсөн байна. Мөн хүчингүй 269 саналын хуудас байсан. Баян-Өлгий аймагт техникийн тооллого хийгдэх үеэр ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг мэдэгдэж байна.
Цэнгэл, Сагсай, Дэлүүн, Улаанхус сумын төвөөс алслагдсан хэсгийн мэдээ хоцорсон. Сумын төв рүү 40-50 км явж ирж мэдээгээ дамжуулдаг. Утас, интернетийн сүлжээ байхгүй учир дүнгээ дамжуулахад саатал гарсан" гэлээ.